Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Шуудангийн нэгдсэн кодыг олон нийтэд таниулах сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

2022.10.13

Дэлхийн ихэнх улс оронд өргөн ашигладаг шуудангийн нэгдсэн код нь (postal code)-9 барилга байгууламжид оноогддог бөгөөд бүсчлэлийн (zip code)-5 оронтой тоон дээр 4 оронтой тоог залгуулан оноодог, үйлчлүүлэгчийн байршлыг тодорхойлсон тоо, үсгийн хосолсон илэрхийлэл юм.

ЦХХХЯ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрууд хамтран шуудангийн нэгдсэн кодыг олон нийтэд таниулан сурталчлах, мэдээлэл хүргэх зорилго бүхий сургалт, хэлэлцүүлгийг (өнөөдөр 10 сарын 13)-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт шуудангийн үйлчилгээ эрхлэгч 60 орчим аж ахуй нэгж, байгууллага, Монголын банкны холбоо, Цахим худалдааны байгууллагын төлөөллүүд оролцон:

1. Шуудангийн нэгдсэн код оноох ажлыг өргөжүүлэх. (УБ хотын барилга байгууламжид оноож байгаа, цаашид орон нутагт оноох)
2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж, байгууллагууд шуудангийн нэгдсэн кодыг хэрэглээнд нэвтрүүлэн, олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд хамтарч ажиллах.
3. Шуудангийн нэгдсэн кодыг цахим худалдаанд нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудал зэрэг сэдвийн хүрээнд төр, хувийн хэвшлийн байгууллагууд ямар ажлууд хийх, олон нийтэд сурталчлан таниулах, хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцүүлэг өрнүүлж, мэдээлэл солилцлоо.
 
 
МУ-ын хэмжээнд 2484 бүсчлэлийн код байгаагаас 21 аймагт 1957, нийслэлийн 9 дүүрэгт 527 код оноогоод байгаа бол, улсын хэмжээнд 17 мянга гаруй обьектод шуудангийн нэгдсэн кодыг оноогоод байна.
 

Бусад мэдээ

Цахимд_хэвшье_Төв

“Цахимд хэвшье” арга хэмжээний төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Төв аймгийн ЗДТГ, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагууд, үүрэн телефоны оператор болон бусад, жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлчилгээний байгууллагууд, төрийн байгууллагын үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ систем, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаар Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн байгууллагуудаас хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагааны чиглэлийн дагуу харилцан санал, мэдээлэл солилцлоо.

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар зөвхөн дипломд бус эзэмшсэн ур чадварт боломж олгоно

ҮЙЛ ЯВДАЛ Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар зөвхөн дипломд бус эзэмшсэн ур чадварт боломж олгоно 2022.10.12 Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяа, салбарын байгууллагуудын ажлын байрны шаардлагад хүлээн зөвшөөрөгдөх олон улсын мэргэжлийн холбоо, стандартын байгууллагын сургалтаар олгогддог сертификатын жагсаалтыг ЦХХХ-ны сайд Н.Учрал баталлаа. Ингэснээр мэдээллийн технологи, программ хангамж, мэдээллийн аюулгүй байдал, хиймэл оюун ухаан, өгөгдлийн шинжлэх ухааны мэргэжлийн чиглэлийн хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн их дээд сургуулийн дипломын боловсрол эзэмшээгүй ч ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн сертификат авсан, ур чадвар эзэмшсэн мэргэжилтнүүдийг мэдээллийн технологийн салбарт ажиллаж, цахим шилжилтэд хувь нэмрээ оруулах боломж олгож байна. Жагсаалтад багтсан сертификатыг авсан буюу ОУ-ын мэргэжлийн холбоо, стандартын байгууллагын хөтөлбөрт хамрагдаж, ур чадвар эзэмшсэн иргэнийг ЦХХХЯ-ны харьяа салбар байгууллагуудад хүлээн зөвшөөрч, хөдөлмөрийн харилцаа үүсгэн хамтарч ажиллах чиглэлийг Харилцаа холбооны зохицуулах хороо (Г.Чинзориг), Үндэсний дата төв УТҮГ (Б.Баттулга), И-Монгол академи УТҮГ (Л.Энхбат), Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ (С.Цагаанхүү), Мэдээлэл холбооны сүлжээ ХХК (Б.Мөнхбат), Монголын цахилгаан холбоо ХК (Б.Чинбат), Монгол шуудан ХК (Б.Анхбаатар)-д тус тус өглөө.  Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Өнөөдөр “Төрийн албаны өдөр” тохиож байна

Монгол төрийн залгамж чанар, төрийн удирдлагыг бэхжүүлэх, шинэчлэх, алдаршуулах, баталгаажуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 205 дугаар тогтоолоор жил бүрийн 07 дугаар сарын 03-ны өдрийг “ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР” болгон шийдвэрлэсэн. Монгол төрийн нэр хүндтэй эрхэм албыг хашиж буй нийт төрийн албан хаагч, ажилтан, үе үеийн ахмадууд та бүхэндээ төрийн албаны өдрийн мэндчилгээ дэвшүүлье.