Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХЯ агаар, сансрын технологийн “Сансар судлалын шинэ үе” эрдэм шинжилгээний хурлыг ШУА-тай хамтран зохион байгуулж байна

2022.10.17

ШУА-ийн Физик, Математик Информатикийн салбарын Бага чуулганаас ЦХХХЯ, ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэн, МУИС болон Монголын Сансрын Технологийн Холбоотой хамтран Монгол Улсад хөгжиж буй сансар судлал; агаар, сансрын технологийн салбарын ололт амжилт, шинэ шийдэл, дэвшилтэт арга технологи, нэвтрүүлж буй инновац, судалгаа болон хөгжүүлэлтийн ажлын үр дүнг хуваалцах, түгээн дэлгэрүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор академич Б.Ширэндэвийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан “Сансар судлалын шинэ үе” эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр буюу 10 сарын 17-ны өдөр ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Астропаркийн хурлын танхимд зохион байгуулж байна.

Эрдэм шинжилгээний хуралд ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтсийн дарга Ц.Гантөгс, ШУА-ийн Физик, Математик, Информатикийн салбарын Бага чуулганы эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор Ц.Болортамир, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, академич С.Дэмбэрэл, Сансрын нисэгч Ж.Гүррагчаа болон Монголын Сансрын Технологийн Холбооны  ерөнхийлөгч, доктор Д.Эрдэнэбаатар, хамтран зохион байгуулагч байгууллагуудын төлөөллүүд сансрын технологийн салбарын 20 орчим эрдэм шинжилгээний илтгэлүүд тавьж, хэлэлцлээ.

Хуралд хэлэлцэгдсэн илтгэлүүдийн үр дүнд гарсан санал, зөвлөмжийг “Сансрын Үндэсний Зөвлөл”-д хүргүүлэх юм.

Бусад мэдээ

Дундговь аймагт цахим ур чадвар дээшлүүлэх сургалт зохион байгуулагдлаа

Энэ сарын 06-ны өдөр Дундговь аймгийн төрийн албан хаагчдад цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулагдлаа. Тус сургалтаар ТЦҮЗГ-ын Сургалт хөгжлийн Ахлах мэргэжилтэн Ж.Хүрэлчимэг “Цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүй” сэдэвт илтгэл, “Төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх” сэдэвт сургалтыг тус тус орж, Дундговь аймгийн 18 төрийн байгууллагын давхардасан тоогоор 170 гаруй төрийн албан хаагчийг хамрууллаа. Сургалтад оролцогчдын зүгээс өөрийн амьдарч буй орон нутагт цахим шилжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлууд болон цаашид хэрэгжүүлэх шаардлагатай зүйлсийг хөндөн тавьж, саналаа илэрхийллээ.

Мэргэшсэн зөвлөхийн ажилд урьж байна

ЦХХХЯ-наас “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050”-ын зорилт, “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “CHINGGIS” төлөвлөлтийг олон улсын цахилгаан холбооны байгууллагад 2022 оны 12 дугаар сард хүргүүлж, тус байгууллагаас 2023 оны 07 дугаар сард нийтэд мэдээлсэн. “CHINGGIS” хиймэл дагуулын төлөвлөлтөд үндэслэн “Үндэсний хиймэл дагуулын сүлжээний төлөвлөлт, радио давтамжийн координацын үнэлгээ хийх” ажлыг нээлттэй сонгон шалгаруулж гүйцэтгүүлэхээр мэргэшсэн зөвлөхийн ажилд урьж байна. Тус ажлыг гүйцэтгэхээр сонирхож буй зөвлөх нь мэргэшсэн зөвлөхөд тавигдах шаардлагыг хангасан байх ба өмнө нь ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагын талаарх мэдээлэл, ажил гүйцэтгэх үнийн саналын хамт мэдүүлгээ brmail@mddc.gov.mn цахим шуудангийн хаягаар 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлнэ үү.

“Цахим засаглалын хөгжлийн индекс-2022” зарлагдлаа

ҮЙЛ ЯВДАЛ “Цахим засаглалын хөгжлийн индекс-2022” зарлагдлаа 2022.09.29 НҮБ-аас 2 жил тутамд “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ийг шинэчлэн гаргадаг. Монгол Улсын хувьд 2018, 2020 онуудад зарлагдсан индексээр НҮБ-ын гишүүн 193 орноос 92 дугаар байранд орж байсан бол 2022 онд энэ байр урагшилж 74 дүгээр байранд орж, цахим засаглалын хөгжлийн индексээр 18 байр урагшиллаа.   Энэхүү индексийг нэг жил гаруйн хугацаанд хөндлөнгийн баг судалж, гаргадаг бөгөөд улс орнуудын харилцаа холбооны дэд бүтцийн хөгжил, төрийн цахим үйлчилгээний тоо, иргэдийн цахим ур чадварын үзүүлэлт, хүний нөөцийн хөгжил, иргэдийн цахим оролцоо, хууль эрх зүйн орчин, тухайн улсын урт хугацааны бодлого, дижитал хөгжлийн бодлого, стратеги, ил тод нээлттэй байдал зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан үздэг. Энэ бол та бидний хамтын амжилт юм. Сүүлийн 2 жилийн хугацаанд “E-Mongolia” цахим систем хэрэглэж, цахим засаглалыг дэмжиж ирсэн иргэд та бүхэнд баярлалаа. Мөн шинэ технологи инновац зогсолтгүй нэвтрүүлсээр ирсэн салбарын хамт олондоо баяр хүргэе! Энэ бол Цахим үндэстэн болох дөнгөж эхлэл юм. Цахим үйлчилгээний индекс (Online service index) 2020 онд 0.5294 бол 2022 0.6263 болж огцом өссөн байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ