Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын үндэсний оролцогч талуудын IV форум зохион байгуулагдаж байна

2022.10.25

Дэлхийн хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын 7 хоног энэ жил 10 дугаар сарын 24-31-ний өдрүүдэд тохиож байна. Эв нэгдлийг бий болгох, итгэлцлийг бэхжүүлэх зорилго бүхий энэ удаагийн ХММСБ-ын 7 хоног “Итгэлцлийг бэхжүүлэх нь: Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын ач холбогдол” уриан дор нэгдэн, Юнескогийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр ЦХХХЯ, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Хэвлэл мэдээллийн суурь боловсролын /ХММСБ/ үндэсний сүлжээ, Хэвлэлийн хүрээлэн, Faro Foundation, e-mongolia хамтран зохион байгуулж байна.

Форумыг нээж ЦХХХ-ны сайд Н.Учрал: Иргэдийн мэдээллийг ялгаж таньдаг, шүүн тунгаадаг, эх сурвалжийг нягталдаг дадал, төлөвшлийг бий болгох хэвлэл, мэдээллийн суурь боловсролыг дээшлүүлэх шаардлага үүсэж байгааг нийгмийн сүлжээ, хэвлэлд нийтлэгдэж буй мэдээллийн нийгэмд үзүүлж буй элдэв нөлөөлөл бидэнд сануулж байна. Хэвлэл мэдээллийн боловсролын ур чадвараа хөгжүүлж бэхжүүлэх нь аливаа мэдээлэлд дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, хариу арга хэмжээ авах, өөрийгөө болон бусдыг олон нийтэд хор нөлөөтэй мэдээллээс хамгаалахад нэн чухал үүрэгтэйг онцолсон юм. Мөн ЮНЕСКО-оос хэрэгжүүлж буй “Хэвлэл мэдээл, мэдээллийн суурь боловсрол багш, суралцагчдад зориулсан хичээлийн хөтөлбөр”-ийн хүрээнд хүүхэд, залуус, нийт иргэдэд мэдлэг боловсрол олгох, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээнүүд нь чухал ач холбогдолтойг дурдлаа.

Үндэсний оролцогч талуудын IV форумд төрийн, иргэний нийгмийн, олон улсын байгууллагууд болон хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй төлөөлөгч танхим болон цахимаар оролцож, хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын ач холбогдол, хүний эрхийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, мэдээлэл солилцож байна.

Бусад мэдээ

21 аймгийн үйлчилгээ цахимжиж, орон нутагт “e-mongolia” төвүүд нээгдэж байна

ҮЙЛ ЯВДАЛ 21 аймгийн үйлчилгээ цахимжиж, орон нутагт “e-mongolia” төвүүд нээгдэж байна 2022.07.19 Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон И-Монгол академийн хамтарсан баг 2022 оны 03 дугаар сараас 06 дугаар сарын хооронд хөдөө орон нутагт ажиллаж, 21 аймгийн нутгийн захиргааны 1281 үйлчилгээг цахимжууллаа. Тодруулбал, Архангай аймаг – 51 үйлчилгээ Баянхонгор аймаг – 31 үйлчилгээ Баян-Өлгий аймаг – 52 үйлчилгээ Булган аймаг – 62 үйлчилгээ Говь-Алтай – 51 үйлчилгээ Говьсүмбэр – 61 үйлчилгээ Дорнод аймаг – 73 үйлчилгээ Дорноговь аймаг – 72 үйлчилгээ Дундговь аймаг – 64 үйлчилгээ Дархан уул аймаг – 61 үйлчилгээ Орхон аймаг – 74 үйлчилгээ Өвөрхангай аймаг – 67 үйлчилгээ Сүхбаатар аймаг – 76 үйлчилгээ Сэлэнгэ аймаг – 73 үйлчилгээ Төв аймаг – 58 үйлчилгээ Өмнөговь аймаг – 46 үйлчилгээ Хөвсгөл аймаг 71 үйлчилгээ Хэнтий аймаг – 71 үйлчилгээ, Завхан аймаг – 50 үйлчилгээ Увс аймаг – 51 үйлчилгээ Ховд аймаг – 66 үйлчилгээ зэрэг 1280 үйлчилгээ цахимжиж, “e-mongolia”-с авах боломжтой болсон юм. Мөн орон нутгийн иргэдэд “e-mongolia”-г ашиглан цахим үйлчилгээг хэрхэн суурин компьютераасаа авах талаар мэдээлэл, заавар, зөвлөгөөг өгөх нээлттэй хаалганы өдөрлөгийг орон даяар зохион байгууллаа. Түүнчлэн Завхан аймагт шинээр “e-mongolia” төвийг нээлээ. Ингэснээр нийт 14 аймагт иргэдэд цахим үйлчилгээний заавар зөвлөгөө өгөх “e-mongolia” төв нээгдсэн гэсэн үг юм. “e-Mongolia” төв нээгдсэн аймгуудыг нэрлэвэл: Төв аймаг Сэлэнгэ Орхон Дархан Хэнтий Сүхбаатар Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Говь-Алтай Ховд Увс Хөвсгөл Завхан Харин бусад аймгуудын хувьд ирэх оноос нутгийн иргэдэд заавар, зөвлөгөө өгөх “e-mongolia” төвийг нээхээр төлөвлөж байгаа ажээ. Орон нутгийн үйлчилгээг иргэд авахын тулд e-mongolia.mn сайтад өөрийн эрхээр нэвтэрнэ Үйлчилгээнүүд цэсээс ОРОН НУТАГ гэсэн цэсийг сонгож, аймгаа сонгон үйлчилгээгээ авна. Орон нутгийн үйлчилгээ нь гар утасны аппликейшнд ороогүй гэдгийг анхаараарай. Үүний зэрэгцээ 21 аймгийн нутгийн захиргааны байгууллагуудыг дотоод удирдлагын нэгдсэн систем www.erp.e-mongolia.mn-д холбох, системийн ашиглалтын талаар заавар зөвлөмж өгөх, төрийн албан хаагч болон төрийн үйлчилгээний оператор ажилтныг сургах, цахим жишиг аймаг болоход мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах, орон нутгийн иргэд болон төрийн албан хаагчдад мэдээллийн технологийн ур чадвар олгох сургалтуудыг тус тус зохион байгууллаа.     Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн 1 дүгээр хэлэлцүүлгийг өрнүүллээ

Монгол Улсын Их Хурал 2022 оны 54 дүгээр тогтоолоор хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах хүрээнд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлөх Улсын Их Хурлын гишүүдийн тоог шинэчлэн тодорхойлох, Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг Үндсэн хуулиар баталгаажуулах асуудлыг судлан, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнээс өнөөдөр /2023.05.15/ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн 1 дүгээр хэлэлцүүлгийг төрийн захиргааны төв байгууллага түүний харьяа байгууллагуудын албан хаагчдад зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр ажлын дэд хэсгийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Баасандорж, ажлын хэсгийн гишүүн Ерөнхий сайдын зөвлөх Ү.Амарбат, ажлын хэсгийн гишүүн, ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар нар Монгол Улсын Үндсэн хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлтийг танилцуулж, албан хаагчдын сонирхсон асуултуудад хариулт өгч, санал солилцлоо. Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яам, Эрчим хүчний яам, Гадаад харилцааны яам, Барилга хот байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яамдын 3000 гаруй албан хаагчид оролцлоо.

Цахим шилжилт хийх бэлэн байдал, цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ, цахимжилттай холбоотой иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг авч байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсгийн баг аймгийн удирдлагуудаас “Цахим шилжилтийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилтийн судалгаа”, төрийн албан хаагчдаас “Цахим шилжилтэд бэлэн байдлын судалгаа”, иргэдээс “Төрийн цахим үйлчилгээний сэтгэл ханамжийн 3 төрлийн судалгааг авч ажиллалаа. Судалгаанд аймгийн нийт сумд, бүх шатны төрийн байгууллага, иргэдийн 280 орчим төлөөллийг хамрууллаа.