Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Үндэсний программ хангамжийн ИХ дэлгүүр “MINDGOLIA.mn” тун удахгүй!

2022.12.06

aМЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЦАХИМ ДЭЛГҮҮР WWW.MINDGOLIA.MN-ийн НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

ХААНА: МҮХАҮТ, GRAND HALL
ХЭЗЭЭ: 2022 ОНЫ 12 САРЫН 20-НД 09:00 ЦАГААС

09:00 – 09:05

Нээлт

 

09:05 – 09:10

Ерөнхий сайдын илгээлт: Д.Ирмүүн Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх

09:10 – 09:15

Нээлтийн үг: МУ-ын Шадар сайд С.Амарсайхан

09:15 – 10:00

Программ хангамжийн салбарын шинэчлэл ба Mindgolia.mn

ЦХХХ-ны сайд Н.Учрал

 

10:00 – 10:15

Программ хангамжийн их дэлгүүр  www.mindgolia.mn-ийг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем болон Төрийн худалдан авах ажиллагааны системд холбох ёслолын ажиллагаа

10:15 – 10:50

Цайны завсарлага

10:50 – 11:00

Төрийн худалдан авалтын “Цахим дэлгүүр” ашиглан худалдан авалт хийх нь

ТХААГ-ын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Цэрэнсамбуу

 

11:00 – 11:10

М-Клауд систем: Үндэсний дата төвийн шинэчлэл

ҮДТ УТҮГ-ын захирал М.Баттулга

 

11:10 – 11:20

Клауд системээр дэлхийд тэргүүлэх нь

Фибо глобал ХХК-ийн захирал П.Пүрэвбазар

11:20 – 11:35

Программ хангамжийн салбарын шинэчлэлийн үр нөлөө, ач холбогдол

Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч А.Баттамир

 

11:35 – 11:50

Байгууллагын ре-инженеринг хийж өрсөлдөх чадварыг сайжруулах нь

Мэдээллийн технологийн захирлуудын клуб ТББ-ын Ерөнхийлөгч  М.Сайнбилэг

 

11:50 – 12:00

Хаалт 

ТАНИЛЦУУЛГА

Манай улсын программ хангамжийн үйлдвэрлэлийн салбар жилээс жилд хурдацтай өсөж олон арван компани шинээр байгуулагдаж байгаа бөгөөд улсын хэмжээнд 2021 оны мэдээлэл, харилцаа холбооны салбарын компьютер программчлал, зөвлөгөө болон түүнд холбогдох үйл ажиллагааны орлого 144,154 тэрбум төгрөгт хүрсэн нь үүнийг илтгэн харуулж байна. Сүүлийн жилүүдэд программ хангамж үйлдвэрлэлийн салбарт үндэсний томоохон компани, хөрөнгө оруулагчид мэдээллийн технологийн гарааны компаниудад хөрөнгө оруулж эхэлсэн нь энэ салбарын өсөлт, ирээдүй маш их байгаагийн нэг үзүүлэлт юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу, Төрийн худалдан авах ажиллагааны газраас www.tender.gov.mn цахим хуудас ашиглан төрийн худалдан авалтыг зохион байгуулж байна. Ингэхдээ Сангийн сайдын 2017 оны 234 дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ын дагуу дээрх цахим хуудасны “Цахим дэлгүүр”-т бараа бүтээгдэхүүнийг байршуулан, шууд худалдан авах боломжийг захиалагчид олгож байна. Гэсэн хэдий ч “Цахим дэлгүүр”-т тавигдсан программ хангамжийн тоо хэмжээ, нэр төрөл хангалттай биш байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас салбарын төрийн бус байгууллагуудтай хамтран төрийн байгууллага төсвийн хөрөнгөөр мэдээллийн технологийн худалдан авалт хийхдээ нэн тэргүүнд дотоодын компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авч байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор үндэсний дэд бүтцэд суурилсан худалдан авалтын шинэ систем бий болгох, улмаар дотоодын компаниудын хөгжүүлсэн програм хангамжийн бүтээгдэхүүний клауд орчинд ажиллах дэд бүтцийг бий болгохоор ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд www.mindgolia.mn цахим хуудсыг хөгжүүлэх, програм хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг байршуулах, байршуулсан бүтээгдэхүүнийг дотоод, гадаадад сурталчлах, төрийн байгууллагад шаардлагатай зарим программ хангамжийг төрийн худалдан авалтын www.tender.gov.mn системийн “цахим дэлгүүр” хэсэгт байршуулж шууд худалдан авалтыг хийх нөхцөлийг бүрдүүлэх юм.

Мөн 2023 оноос Үндэсний дата төвийн үйл ажиллагааг олон улсын дата төвийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан Cloud провайдер /PAAS-Platform as a Service/ хэлбэрт шилжүүлж www.mindgolia.mn цахим хуудсанд байршсан бүтээгдэхүүнийг клауд системд байршуулах боломж бүрдэнэ.

Эдгээрийн үр дүнд дотоодын компаниудын хөгжүүлсэн системийг дотоод, гадаадын олон байгууллага шууд ашиглах боломжийг нээх, тендер зарлаж программ захиалдаг тогтолцоог халах, цаг хугацааг бодитоор хэмнэх, төсвийн хэмнэлтийг бий болгох, системүүдийн харилцан уялдааг хангах, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах зэрэг давуу байдлыг төрд бий болгох юм.

Программ хангамж үйлдвэрлэгчдийн хувьд төрийн худалдан авалтад компанийн чадавхаас илүү бүтээгдэхүүний чанараас хамаарсан байдлаар нээлттэй оролцох боломжоор хангагдаж, гарааны компаниудад бодит дэмжлэг бий болсноор инноваци шингэсэн илүү олон шинэ бүтээгдэхүүнийг хөгжүүлж дотоод, гадаадын зах зээлд гаргах боломж нээгдэнэ гэж үзэж байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах – 51-265112

Бусад мэдээ

ЦХХХЯ, Олон Улсын  Олборлох Салбарын Ил Тод
Байдлын Санаачилга (ОСИТБС)-тай хамтарч ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ, Олон Улсын Олборлох Салбарын Ил Тод Байдлын Санаачилга (ОСИТБС)-тай хамтарч ажиллана 2022.11.25 ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр, Олон улсын Олборлох Салбарын Ил Тод Байдлын Санаачилга (ОСИТБС)-ын Нарийн бичгийн дарга нарын газрын менежер Люсиа Чиримело, “Нээлттэй Өмчлөл” байгууллагын менежер Эмили Мануэл нарыг хүлээн авч уулзлаа. Дэлхийн 60 гаруй улсад хэрэгжиж буй ОСИТБС нь уул уурхай, газрын тосны салбарт ил тод байдлыг нэмэгдүүлж сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улс 2006 онд анх нэгдэн орсон. Уг санаачилгаас Нээлттэй Өмчлөл байгууллагатай хамтран Монгол зэрэг 11 улсад хэрэгжүүлж буй “Олборлох салбарыг нээх нь” хөтөлбөрийн хүрээнд олборлох компаниудын эцсийн өмчлөгчдийн мэдээллийг ил тод байлгах замаар авлигын эрсдэлийг бууруулахыг зорьж байна. Уулзалтын үеэр талууд олборлох салбарын ил тод байдлыг нэмэгдүүлж тус салбарын мэдээллүүдийг төрийн нээлттэй өгөгдлийн системд байршуулж, цаашид систем хоорондын уялдааг хэрхэн хангах талаар санал солилцож, хамтран ажиллахаар боллоо. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

6G-ээр секундэд 20 гаруй кино татна

Эрдэмтэд “Утасгүй мэдээлэл дамжуулах хурдны шинэ дээд амжилтыг секундэд 938 гигабайт” хэмээн тогтоолоо. Энэхүү хурд нь 30 гигабайт багтаамжтай 4К киног ердөө 0.26 секундэд татаж авах боломжтой. 150 ГГц хүртэлх радио давтамжийг ашиглах боломжийг олгодог радио болон оптик технологийг хослуулснаар ирээдүйд 7-24 ГГц, 90-300 ГГц гэх мэт өндөр давтамжийн зурвасуудыг ашиглан илүү хурдан 6G сүлжээг үүсгэнэ. Радио дохио үүсгэхийн тулд гэрлийг ашигладаг миллиметр долгионы фотониктэй өндөр хурдны электрон төхөөрөмжийг нэгтгэнэ. Ингэснээр эрдэмтэд өмнөх утасгүй системээс тав дахин их зурвасыг бий болгох юм. Энэхүү технологи нь сүлжээний түгжрэлийг бууруулснаар шоу тоглолт, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд утасгүй холболтыг дээд хурдаар ашиглана. Дээрх технологийг одоогоор лабораторид туршиж байгаа бөгөөд ойрын таван жилийн дотор уг технологийг арилжааны төхөөрөмжид нэгтгэхийг зорьж байна. Мөн арилжааны зориулалттай загвар бүтээхээр төлөвлөжээ. Эх сурвалж: Technology innovation

“Сансрын Үндэсний Зөвлөл”-ийн 2023 оны анхдугаар хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 оны 16 дугаар захирамжаар анх байгуулагдсан “Сансрын үндэсний зөвлөл”-ийн ээлжит хуралдаан төрийн ордны ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН танхимд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хуралдаанаар Сансрын үндэсний зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Сансар судлалыг хөгжүүлэхэд хийгдэж байгаа ажлууд, тулгамдсан асуудлууд, зөвлөлийн гишүүн байгууллагуудын гадаад хамтын ажиллагаа болон төрөөс хэрэгжүүлж буй бодлогын хэрэгжилт мөн сансар судлалын салбартаа шинээр хэрэгжүүлж эхэлсэн болон хэрэгжүүлэх боломжтой ажлууд гэсэн шинэ сэдвүүдийг хэлэлцүүллээ.