Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Киоскоос бүх төрлийн лавлагаа, тодорхойлолт, тоон гарын үсэг авах боломжтой болно

2022.12.12

Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй болгоно гэвэл иргэдэд үйлчилгээ авах бүх төрлийн сонголт өгөх хэрэгтэй. Зөвхөн гар утасны аппликейшнээр үйлчилгээ ав гэх нь ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ухаалаг утасгүй, интернэт датагүй хүмүүст бэрхшээл дагуулдаг. Тийм ч учраас шилжилтийн цаг үед төсвийн мөнгө үрэхгүйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр хувийн байгууллагууд болон банкнаас гаргасан киоскуудыг ХУР сервистэй холбох гэрээг манай яамнаас хийж 21 аймаг, 9 дүүрэгт нийт 600 гаруй киоск байршуулахаар төлөвлөж байна. Өнөөдөр E-Mongolia хурдан киоскны үйлчилгээ бэлэн болсон байгаатай танилцлаа. Бүх төрлийн лавлагаа, тоон гарын үсэг авах үйлчилгээг тус киоск үзүүлнэ. Цаашдаа Хаан банк, Голомт банкны киоскууд ч төрийн үйлчилгээ үзүүлж иргэдийн цагийг хэмнэхэд хамтарч ажиллана.

Бусад мэдээ

ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсгийн баг “Цахим Баянхонгор-2023” арга хэмжээнд оролцож байна

“Цахим Баянхонгор-2023” Нээлттэй ирээдүй арга хэмжээ өнөөдөр (2023.09.13) Баянхонгор аймагт зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээ нь төрийн цахим үйлчилгээг иргэддээ сурталчлан таниулах, цахим шилжилтийн хүрээнд хийж, хэрэгжүүлсэн онцлох ажлуудаа танилцуулах, иргэдийн цахим ур чадварыг сайжруулах сургалт, хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор төрийн бүх шатны байгууллагуудаа хамруулан зохион байгуулж байна. Арга хэмжээнд харилцаа холбоо, мэдээлэл технологи, боловсрол, банк санхүү, зам тээвэр ложистик, виртуал технологи, пос төхөөрөмж, зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон гарааны 20 гаруй компани бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан оролцож байна.

“Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ

Үндэсний дата төвийн серверүүд оргил ачааллын үеэр зарим тохиолдолд ачааллаа дийлэхгүй, эрсдэл үүсгэж, тэр хэрээр төсвийн хөрөнгөөр нэмэлт сервер суурилуулж зохицуулдаг байв. Тэгвэл одоо “openstack” технологид суурилсан төрийн үүлэн систем нээлтээ хийснээр уг асууудал бүрэн шийдэгдэж байна. Олон тооны сервер, хадгалах төхөөрөмж, сүлжээний төхөөрөмжүүдийг нэгтгэж, ураалгаар, оновчтой, виртуалчилж удирдах боломж олгож буй уг шийдэл эдийн засаг, цаг хугацаа, аюулгүй байдлын чухал ач холбогдолтой. Төр хувийн хэвшлээ дэмжиж, хамтран ажиллах бодлого хэрэгжиж, нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Үүнд мэдээллийн технологийн салбарт амжилттай ажиллаж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ гадагшаа экпортлож буй “Fibo cloud” компани шалгарч, энэ системийг амжилттай бүтээсэнд баяртай байна.

БНСУ-ын Нийгмийн хөгжлийн хүрээлэнтэй олон талын хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ

Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайд Ж.Эрхэмбаатар 2023 оны 03 дугаар сарын 21-23-ний өдрүүдэд БНСУ-д ажлын айлчлал хийж, энэ үеэр БНСУ-ын Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн яамны дэргэдэх судалгаа шинжилгээний байгууллага болох Нийгмийн мэдээллийн хөгжлийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ноён Гвон Ху Елтой уулзан, Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх, бусад салбарыг дэвшилтэт технологиор дэмжих, бодлогын орчныг сайжруулахад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, БНСУ-ын Нийгмийн хөгжлийн хүрээлэнгийн төлөөлөл хамтран Мэдээллийн технологийн үндэсний парк дахь Мэдээлэл, хандалтын нийтийн төвд “Өргөн нэвтрүүлгийн бодлогын орчныг сайжруулах төсөл”-ийг өнөөдөр /2023.03.28/ албан ёсоор эхлүүлж, нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар: ЦХХХЯ нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (агентлаг) байх үеэс KISDI байгууллагатай олон хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлж байсан бөгөөд 2019 онд хэрэгжүүлсэн Монгол Улсын Үндэсний СЕРТ байгуулах зөвлөх үйлчилгээний хүрээнд KISDI-ийн мэргэжилтнүүдийн боловсруулсан санал зөвлөмжүүд  цахим шилжилтийн багц хуулийн Кибер аюулгүй байдлын тухай хуулийн үндэс суурь болж, өгөөжтэй зөвлөх үйлчилгээ болсныг онцлон, цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, Кибер аюулгүй байдлыг хангах нийтийн төв байгуулах, Харилцаа холбооны хууль, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах болсныг тэмдэглэж, талархалаа илэрхийлсэн юм. Төслийн хүрээнд өргөн нэвтрүүлгийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах сургалт, семинарыг зохион байгуулах, өргөн нэвтрүүлгийн бодлогын орчныг сайжруулах, бодлогын судалгаа хийж, контент хөгжүүлэлтийн чиглэлээр олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх ажлуудыг төлөвлөж, хоёр талын экспертүүд санал солилцлоо.