Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Энэ онд нийт 238 баг 4G сүлжээнд холбогдлоо

2022.12.22

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, үүрэн холбооны оператор компаниуд орон даяар оршин суугаа ард иргэддээ харилцаа холбооны үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэхээр сүлжээгээ өргөтгөсөөр байна.

2022 онд ЦХХХЯ улсын төсөв болон Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгөөр алслагдсан 37 багт 4G сүлжээ нэвтрүүлсэн. Мөн үүрэн холбооны оператор компаниуд хөдөөгийн 201 багт 4G сүлжээ нэвтрүүлжээ. Энэ нь сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Ингэснээр 300 мянга орчим иргэн өндөр хурдны интернэтэд холбогдох, мэдээ, мэдээлэл шуурхай авах, аялагч амрагчид харилцаа холбооны бусад үйлчилгээг саадгүй, шуурхай авах боломжийг бүрдүүлж байна.

ЦХХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Энхманлай: Монгол улс өргөн, уудам нутаг дэвсгэртэй, хүн ам нь тархан суурьшсан учраас нийт хүн амаа харилцаа холбоогоор хангах нь том сорилт. Хөдөөгийн алслагдсан багийн иргэд, малчдаа цаг алдалгүй мэдээ, мэдээллээр хангах, өндөр хурдны интернэтийн үйлчилгээ хүргэхэд хөрөнгө оруулалт ихээр шаарддаг. Өнөөдрийн байдлаар нийт сумдын 97 хувь нь өндөр хурдны шилэн кабелын сүлжээнд холбогдсон. Одоо бид алслагдсан багуудаа анхаарч байна. Хөдөөгийн алслагдсан багуудад 4G сүлжээ нэвтрүүлснээр нийгмийн ялгаатай хөгжил буюу цахим хуваагдлыг багасгах, мөн аялал жуулчлалын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээс зэрэг ач холбогдолтой. Бид 2023 онд хөдөөгийн 25 багийг үүрэн холбооны сүлжээнд холбохоор төлөвлөж байна.

 

Бусад мэдээ

Ц.Баатархүү: Төрд байгаа их өгөгдлийг нээлттэй болгож, эдийн засгийн эргэлтэд оруулна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас цахим эдийн засгийг хөгжүүлэх түүн дотроо төрд байгаа их өгөгдлийг нээлттэй болгож эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого баримтлан ажиллаж байна. Засгийн газрын өнөөдрийн (2024.09.25)  хуралдаанаар Ц.Баатархүү сайд нийтэд ил болгох төрийн 691 нээлттэй өгөгдлийн жагсаалтыг танилцуулж, шинэчлэн батлууллаа. Нээлттэй өгөгдөл гэдэг нь хэн ч чөлөөтэй хандах, ашиглах, түгээх боломжтой мэдээлэл юм. Төрд байгаа өгөгдлийг ил тод болгож, олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй байршуулснаар иргэн, хуулийн этгээд, эрдэмтэн судлаачид чөлөөтэй ашиглан судалгаа, шинжилгээ хийх, бизнесээ хөгжүүлэх их өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэж байна. Мөн төрийн өгөгдөл нээлттэй болж эргэлтэд орсноор төрийн үйл ажиллагаанд иргэд, хувийн хэвшлийн оролцоо, хяналт нэмэгдэж, төрийн шийдвэр гаргалт, ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрддэг. Цаашдаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам цахим эдийн засгийг хөгжүүлэх бодлогын хүрээнд төрд байгаа их өгөгдлийг илүү нээлттэй болгож, эдийн засгийн эргэлтэд оруулснаар төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, хиймэл оюун ухаан, блокчейн зэрэг өндөр технологийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Зөвлөх үйлчилгээний ажилд урьж байна

“Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь Бүгд Найрамдах Франц Улсын Талес Алейна Спэйс компанитай харилцан ойлголцлын санамж бичгийг 2023 оны 10 дугаар сард байгуулсан. Тус санамж бичгийн хамтын ажиллагааны хүрээнд “Харилцаа холбооны хиймэл дагуулын газрын станцын байршилд техникийн хэмжилт суурь судалгаа хийх” зөвлөх үйлчилгээний ажилд урьж байна. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээд нь ажил гүйцэтгэх тухай үнийн санал, үнийн саналын задаргаа, байгууллагын танилцуулга, ажиллах багийн мэдээлэл, ажил гүйцэтгэх хуваарь, өмнө нь энэ чиглэлээр хийж гүйцэтгэсэн ижил, төстэй ажлын жагсаалт зэрэг мэдээллийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор brmail@mddc.gov.mn хаягаар ирүүлнэ үү.Дэлгэрэнгүй мэдээллийг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Сансрын холбооны хэлтсийн /265104/ утаснаас лавлана уу.

Төрийн байгууллагуудын вэб сайтуудыг нэгтгэлээ  

“Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудсыг ашиглах журам”-ын төсөл болон “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Ингэснээр төрийн байгууллагын цахим хуудсыг нэг загвар, нэгдсэн удирдлагатай болгож, “И-Монголиа”-тай холбох нөхцөл бүрдэж байна. Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудсыг ашиглах журмыг баталж, хэрэгжүүлснээр төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ, тэдгээртэй холбогдох мэдээ, мэдээллийг нэг цонхоор хүргэж эхэллээ. Тодруулбал, өнгөрөгч есдүгээр сард “Төрийн байгууллагын нэгдсэн системийн туршилтын хувилбар”-ыг Засгийн газрын гишүүдэд танилцуулсан. Үүнээс хойш, уг системд “Санал, хүсэлт” цонх үүсгэн, олон нийтээс санал авчээ.  Мөн “Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас gov.mn сургалтын хөтөлбөр”-ийг боловсруулж, 16 яам, 21 аймаг, 9 дүүргийн албан хаагчдад сургалт зохион байгуулж, бэлтгэл ажлыг хангажээ. Тагнуулын ерөнхий газраар төрийн байгууллагын нэгдсэн систем (gov.mn)-д мэдээллийн аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээг хийлгэж, холбогдох зөвлөмжийн дагуу “Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудсыг ашиглах журам”-ын төслийг боловсруулж, батлууллаа.