Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Бизнес эрхлэгч,хөрөнгө оруулагчдад таатай, хүнд сурталгүй цахим орчин бий болгоно

2022.12.26

Хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж эхлэхдээ татварын болон нийгмийн даатгалын бүртгэл, арилжааны банканд данс нээлгэх, тусгай зөвшөөрөл олгох зэрэг үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах бүрэн боломжгүй байна. Тиймээс хувийн хэвшилд төрөөс үзүүлэх дарамтыг бууруулж, хүнд сурталгүй болгох, цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор Цахим хөгжил харилцаа холбооны сайд болон Эдийн засаг, хөгжлийн сайдын хамтарсан ажлын хэсэг байгуулж, E-Business.mn платформыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

E-business.mn системийг хуулийн этгээдэд зориулсан 51 байгууллагын 545, орон нутгийн 1129 үйлчилгээ, нийт 1674 үйлчилгээтэй нээхээр төлөвлөж байна.

ЦХХХ-ны сайд Н.Учрал ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хандаж,
– Хуулийн этгээд шинээр бүртгэх, өөрчлөх процессыг бүрэн цахимжуулж, иргэн гэрээсээ гаралгүйгээр компани байгуулах боломжтой болгох,
– Яам, агентлагуудын тусгай зөвшөөрлийн системийг licence.mn болон e-mongolia -тай холбох ажлыг хэрэгжүүлэх зэрэг даалгаврыг өглөө.
E-Business.mn платформыг нэвтрүүлснээр:
• Бизнесээ зайнаас удирдах боломжийг олгоно.
• Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засагт эергээр нөлөөлнө.
• Хуулийн этгээдийн бүртгэлийг бүрэн цахимжуулна.
• Тусгай зөвшөөрлийг цахимжуулснаар авлига, хүнд суртал буурна.
• Цахим шилжилт эрчимжиж, төрийн бүтээмж нэмэгдэнэ.
• Монгол улсад цахимаар хуулийн этгээд байгуулах, үйл ажиллагаа эрхлэх боломж нээгдэнэ. 

Бусад мэдээ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич: Монгол Улсын 320 мянган иргэн богино хугацаанд тоон гарын үсэг авсан нь чухал үзүүлэлт

ҮЙЛ ЯВДАЛ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич: Монгол Улсын 320 мянган иргэн богино хугацаанд тоон гарын үсэг авсан нь чухал үзүүлэлт 2022.12.07 ЦХХХ-ны сайд Н.Учрал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгчидтэй өнөөдөр /2022.12.07/ уулзлаа. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд хамтарч ажилласанд талархал илэрхийлж, яамнаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийн талаар танилцууллаа. ЦХХХЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр иргэдийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн чадварыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, цахим орчны зөв, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд веб сайт, мобайл аппликейшний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажилласан. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санаачилгаар зохион байгуулагдсан “Цахимжих уу? та” сошиал кампанит аянд “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газар нэгдэж хамтран ажилласан. Цаашид Үндэсний өгөгдлийн стратеги боловсруулах, үндэсний хиймэл оюун ухааны стратеги боловсруулах, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа ЦХХХ-ны сайд Н.Учрал илэрхийллээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич хэлэхдээ Монгол улс 3,5 сая хүн амтай ч өнөөдрийн байдлаар 320 мянган иргэн буюу нийт насанд хүрсэн иргэдийн 16 орчим хувьд нь тоон гарын үсэг богино хугацаанд олгосон нь чухал үзүүлэлт гэж харж байна. Бид дэлхийн 170 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсад ядуурлыг бууруулах, эдийн засаг, нийгмийн төдийгүй сайн засаглалыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулж байгаль орчныг сайжруулахыг дэмжих зэргээр Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэхэд чиглэн ажиллаж байна. Түүнчлэн цахим шилжилтийг дэмжих замаар хөгжлийн үйл ажиллагааг идэвхжүүлэхээр зорьж байна. Тодруулбал хүн бүрийг интернэт холбогдох боломжоор хангах, интернэт орчин дахь хүний эрхийн зарчмуудыг баталгаажуулах, цахим хөгжлөөс урган гарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, хамгийн эмзэг бүлгийнхний эрх ашгийг хамгаалахад анхаарч байна. Энэ хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Дэлхийн сансрын бизнесийн долоо хоног арга хэмжээнд оролцов

ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Золбаяр нар болон бусад албаны төлөөлөгчдийн хамт БНФУ-ын Парис хотноо зохион байгуулагдсан “”Дэлхийн сансрын бизнесийн долоо хоног” арга хэмжээнд оролцлоо. Энэ үеэр Талес Алениа Спейс компани болон хиймэл дагуулын зөвлөх үйлчилгээний Novaspace, Хиймэл дагуул хөөргөлтийн АНУ-н Space X компанийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцов. Үүний зэрэгцээ, Францын Сангийн яамтай хиймэл дагуул төслийн талаар ярилцаж,Талес Алениа Спейс компанийн хиймэл дагуулын үйлдвэрлэлтэй танилцав.

“Цахим эдийн засаг”, “Цахим аюулгүй байдал”, “Цахим нийгэм” чиглэлээр Сингапур улсын сайн туршлагыг хэрэгжүүлнэ

Сингапур Улсын цахим форум (Digital FOSS) хөтөлбөр, “Cross Border Data Flows Roundtable” уулзалтын хүрээнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Сингапур Улсын Гадаад харилцааны сайд Vivian Balakrishnan, Мэдээлэл, харилцаа холбооны сайд хатагтай Josephine Teo, Сингапур Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, профессор Tommy Koh, Инфоком медиа, хөгжлийн агентлагийн гүйцэтгэх захирал Lew Chuen Hong нартай албан уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар “AsiaTech Singapore-2023” (ATxSG) арга хэмжээнд урьж, оролцуулж буйд талархал илэрхийлэн, Монгол Улсын Засгийн газраас цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа. Уулзалтаар Сингапур Улсын Мэдээлэл, харилцаа холбооны яамны “Digital Economy”, “Digital Security”, “Digital Society” 3 чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар туршлага судалж, цахим орчинд хүний эрхийг хамгаалахтай холбоотой хууль эрх зүйн чиглэлээр дэмжлэг үзүүлэх, Сингапур Улсад буй олон улсын платформууд болох (Meta, You tube, Тik Tok)-тай уулзахад дэмжлэг үзүүлж, хил дамнасан өгөгдлийн урсгалын хууль эрх зүй, бодлого зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Мөн цахим эдийн засгийн хөгжил, цахим хуваагдал, цахим үйлчилгээнд төрөөс хэрхэн дэмжлэг үзүүлэх чиглэлээр Сингапур Улсын сайн туршлагыг судалж, хамтран ажиллахаар болов.