Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

БНХАУ-ын Бейхангийн их сургуулийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт сонгон шалгаруулалт зарлаж байна

2022.12.28

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Бейхангийн их сургуульд 2023 оноос элсэн орох Доктор (DOCSTA) болон Магистр (MASTA)-ын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна.
Хөтөлбөрийн тухай:
НҮБ-ын “Сансрын хэрэглээ” хөтөлбөрийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх зорилгоор БНХАУ-ын Бэйхангийн их сургуулийн санаачилгаар Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр 2006 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн тус хөтөлбөрт Монгол Улс 2008 оноос нэгдсэн. БНХАУ-ын Бэйхангийн их сургууль нь 1952 онд байгуулагдсан бөгөөд хуучнаар Бээжингийн их сургуулийн агаарын хөлгийн инженерчлэл, сансар судлалын чиглэлийн салбар сургууль юм. Энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн хамгийн анхны бөгөөд Хятадын шилдэг 16 сургуулийн нэг юм.

Суралцах чиглэл:

Д/д

Суралцах чиглэл

Сонгон шалгаруулах оюутны тоо

1

Байршил тогтоох хиймэл дагуулын систем

Global Navigation Satellite System (GNSS)

Магистрын хөтөлбөрт 1-2 оюутан

Докторын хөтөлбөрт   1-2 оюутан

2

Зайнаас тандан судалгаа болон газарзүйн мэдээллийн систем

Remote Sensing and Geo-Information System (RS&GIS)

3

Сансрын төслийн менежмент

Space Project Management (SPM)

  Хугацаа:  Магистрын хөтөлбөр 2 жил, докторын хөтөлбөр 4 жил.

Тэтгэлгийн хамрах хүрээ:

  • Сургалтын төлбөр;
  • Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй);
  • Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу мастерын хөтөлбөр сард 3000 юань, докторын хөтөлбөр 3500 юань);
  • Гэнэтийн осол эмчилгээний үеийн даатгалын төлбөр (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу);
  • 2 талын энгийн зэрэглэлийн нислэгийн тийзийн төлбөр (зөвхөн 1 удаа олгох);

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх;
  • 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар MASTA хөтөлбөрт өргөдөл гаргагч 35, DOCSTA хөтөлбөрт өргөдөл гаргагч 40 нас хүрээгүй байх (DOCSTA хөтөлбөрт 35 нас хүрээгүй өргөдөл гаргагчид шалгаруулалтад давуу тал эдэлнэ);
  • Сансрын технологийн салбар эсхүл судалгааны байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн туршлагатай байх;
  • Англи хэлний ахисан шатны ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;
  • Монгол Улсын болон бусад улсын засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг байгалийн ухаан, мэдээлэл харилцаа холбооны инженерийн чиглэлээр магистр болон бакалавраас доошгүй зэрэгтэй төгссөн байх;
  • Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх;
  • Өргөдөл гаргах хугацаа хүртэл тухайн мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах боломжтой байх.

Бүрдүүлэх материал:

  • Өргөдлийн маягт (Маягтыг https://studyinchina.csc.edu.cn цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж хэвлэнэ. Хэвлэсэн маягт дээр цээж зургаа нааж, гарын үсэг зурсан байна.)
  • Дипломын болон дүнгийн хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийг англи хэл дээр орчуулж баталгаажуулсан байх;
  • Их сургуулийн 2 багш эсхүл профессорын тодорхойлолт;
  • Ажлын газрын тодорхойлолт;
  • Суралцах (судалгааны) төлөвлөгөө 1000-аас доошгүй үгтэй байх; Докторын хөтөлбөрт хамрагдах бол удирдагч багшаараа гарын үсэг зурж баталгаажуулсан байх татаж авах-1
  • Бүтээл, судалгааны ажлын жагсаалт
  • Гадаад хэлний түвшнийг тодорхойлох гэрчилгээ (HSK 4 болон түүнээс дээш эсвэл IELTS 6.0 Academic, TOEFL 90, Duolingo 105 болон түүнээс дээш)
  • Гадаад паспортын хуулбар
  • Эрүүл мэндийн шинжилгээ болон цусны шинжилгээний хуулбар татаж авах-2
  • Удирдагч багшийн гарын үсэгтэй зөвшөөрлийн хуудас татаж авах-3
  • Бүрдүүлсэн материал үнэн зөв талаарх баталгааны хуудас татаж авах-4
  • Гэмт хэрэгт холбогдоогүй тухай баталгааны хуудас татаж авах-5
  • Бүрдүүлсэн баримт бичгийн жагсаалт татаж авах-6
  • Шалгаруулалт:

Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдын эхний шатны сонгон шалгаруулалт ЦХХХЯ зохион байгуулна. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Бэйхангийн их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:

2023 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр

ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс

Холбоо барих хаяг:

Утас: 51 265104, 51 260636

Цахим шуудан: fr@mddc.gov.mn

 ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ/

Бусад мэдээ

ЦХХХ-ны сайд Н.Учрал БНСУ-д зохион байгуулагдаж байгаа “Ази Номхон далайн Дижитал сайд нарын бага хурал”-д оролцож байна

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал БНСУ-д зохион байгуулагдаж байгаа “Ази Номхон далайн Дижитал сайд нарын бага хурал”-д оролцож байна 2022.11.10 2022 оны 11-р сарын 9-с 10-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо Ази Номхон далайн Дижитал сайд нарын бага хурал “Дижитал шилжилтийн боломж” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.Уг хурлыг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК) болон БНСУ-ын Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн яам (MSIT)-тай хамтран зохион байгуулж байгаа билээ. 2022 оны 5-р сард баталсан Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 жилийн ойд зориулсан Бангкокийн тунхаглалаар “Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой хөгжлийг ахиулах нийтлэг мөрийн хөтөлбөр”-ийг гишүүн орнуудад үүрэг болгосон. Энэхүү үүргийн дагуу сайд нарын түвшинд дижитал хамтын ажиллагааг сайжруулах, дижитал хуваагдлыг арилгах, дижитал ур чадварыг сайжруулах, харилцаа холбооны дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, дижитал итгэлцэл, аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх, дижитал эдийн засгийг бүс нутгийн хүрээнд хэрхэн хамтарч хөгжүүлэх талаар чуулж байна. “Ази, Номхон далайн бүсийн дижитал сайд нарын анхдугаар бага хурал-2022” нь дижитал шилжилтийг ахиулах, бүс нутгийн дижитал хамтын ажиллагааг бэхжүүлэх нөхцөл байдал, сорилт бэрхшээл, арга замыг хэлэлцэх томоохон боломж юм. Энэхүү чуулга уулзалтад ЦХХХ-ны сайд Н.Учрал Монгол Улсын цахим шилжилтийн өнөөгийн байдал, ололт амжилт, бий болж буй боломжуудын талаар танилцуулж байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

“ЦАХИМ ТАНИЛТЫН ТОГТОЛЦООГ ШИНЭЧЛЭХ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗӨВЛӨМЖ ГАРНА

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Цахим танилтын тогтолцоо шинэчлэх” төслийг хэрэгжүүлэхээр Бүгд Найрамдах Эстони Улсын Цахим засаглалын академитай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд үндэсний танилт нэвтрэлтийн технологийн шийдэл, цахим танилтын тогтолцоог төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлах боломжийн талаар санал солилцох уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Эстон Улсын цахим засаглалын академийн технологийн захирал Хейко Вайнсалу, цахим танилтын ахлах зөвлөх Марк Эрлих болон Цахим хөгжил харилцаа холбооны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам зэрэг төрийн 26 байгууллага, Монголын банк санхүүгийн байгууллагуудын холбоо, Мобиком корпораци, Скайтел ХХК, Тридүм И-Секьюрити ХХК, Монпасс СА ХХК зэрэг хувийн хэвшлийн 30 орчим байгууллагын төлөөлөл оролцож, санал солилцлоо. Уулзалтын дүнд гарсан санал, дүгнэлтэд үндэслэн цахим танилтын тогтолцоог шинэчлэх төр, хувийн хэвшлийн цахим үйлчилгээнд ашиглах боломжтой аюулгүй байдлын шаардлага хангасан, цахим хэлбэрийн танилтын тогтолцоог бий болгох зөвлөмж гаргах юм.

БНХАУ-ын Бээжингийн технологийн их сургуулийн тэтгэлэг зарлагдлаа

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Бээжингийн технологийн их сургуульд 2025 оноос элсэн орох Доктор (DOCSTA) болон Магистр (MASTA)-ын зэрэг олгохтэтгэлэг хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна. БНХАУ-ын Бээжингийн технологийн их сургууль нь 1940 онд байгуулагдсан сургууль юм. Суралцах чиглэл: Major Program Aeronautics & Astronautics Science and Technology     APSCO-BIT University -Master Ptrogram-2025   APSCO-BIT University -PhD Ptrogram-2025   Mechanics Mechanical Engineering Power Engineering and Engineering Thermophysics Information and Communication Engineering Electronics Science and Technology Control Science and Engineering Materials Science and Engineering Biomedical Engineering Physics Law Management Science and Engineering APSCO-BIT University -PhD Ptrogram-2025   Хугацаа:  Магистрын хөтөлбөр 1 жил 9 сар, докторын хөтөлбөр 3-4 жил Тэтгэлгийн хамрах хүрээ: Тавигдах шаардлага: Бүрдүүлэх материал: Шалгаруулалт: Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдын эхний шатны сонгон шалгаруулалтыг ЦХИХХЯ зохион байгуулна. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Бээжингийн технологийн их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ.