Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХ-ны сайд Н.УЧРАЛ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа

2022.01.24

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ричард Буанганыг томилогдсонд баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, нийтлэг ашиг сонирхлыг урагшлуулах чухал цаг үед үүрэгт ажилдаа орж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал АНУ-тай өнгөрсөн хугацаанд хамтарч хэрэгжүүлсэн “Кибер аюулгүй байдлын чиглэлээр хүний нөөцийг бэхжүүлэх” болон бусад ажлуудын талаар дурдаж талархал илэрхийлсэн юм.

Цаашдаа олон улсын төлбөр тооцооны хэрэгслүүд болох Google, Apple, Paypal зэргийг Монгол Улсад нэвтрүүлэх талаар боломжийг судлаж, хамтран ажиллах боломжийг мөн ярилцлаа.

Цахим орчны зохистой хэрэглээ, иргэдийн тоон бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх болон цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гадны компаниудтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах санал тавилаа.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган ЦХХХ-ны сайд Н.Учралыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх эрмэлзэлтэй байна гэдгээ хэлсэн. Мөн Кибер аюулгүй байдлын чиглэлээр болон дээрх хүсэлтүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм.

Бусад мэдээ

Цахимд_хэвшье_Төв_Экспо

Экспо: Цахим хөгжлийн өдөрлөг арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын нэгдсэн үзэсгэлэн худалдаанд Төв аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар E-Job, Монголын цахилгаан холбоо ХК, Мобиком, Скайтел, Unitel, зэрэг байгууллагаас гадна Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн 16 байгууллага оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа.

Далай доогуур кабель татах төслийг 5-10 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ

Facebook, Instagram, WhatsApp-ын толгой компани болох Meta дэлхийг холбох 40,000 км-ийн урттай (ойролцоогоор 24,850 миль) далайн гүнд асар том кабель татахаар төлөвлөж байгаагаа мэдээллээ. Өнгөрөгч аравдугаар сард усан доорхи кабелийн мэргэжилтэн Сунил Тагаре Метагийн “W” нэртэй шумбагч онгоцны асар том кабель барих төлөвлөгөөг хуваалцжээ. Дээрх төсөл 10 тэрбум ам.долларын өртөгтэй бөгөөд 5-10 жилийн хугацаанд хэрэгжих тооцоог гаргасан. TechCrunch-ийн мэдээлснээр, 2025 оны эхээр төслийн талаарх зам, хүчин чадал, зорилгын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж. Кабель ашиглалтад орсноор Мета дэлхий даяар мэдээллийн урсгалд зориулсан тусгай хоолойг бий болгох юм.  Төлөвлөсөн маршрут нь одоогоор АНУ-ын зүүн эргээс Өмнөд Африкаар дамжин Энэтхэг хүртэл, дараа нь Энэтхэгээс Австралиар дамжин АНУ-ын баруун эрэг хүрэх юм. Эх сурвалж: Technology innovation

“Сансрын Үндэсний Зөвлөл”-ийн ээлжит хуралдаан зохион байгуулагдаж байна.

ҮЙЛ ЯВДАЛ “Сансрын Үндэсний Зөвлөл”-ийн ээлжит хуралдаан зохион байгуулагдаж байна. 2022.10.14 Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан “Сансрын үндэсний зөвлөл”-ийн ээлжит хуралдаан төрийн ордонд болж байна. Тус хуралдааны гол зорилго нь Монгол Улсад сансар судлал, сансрын технологийн салбарыг хөгжүүлэх, төрийн нэгдсэн бодлогыг тодорхойлох, холбогдох салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа юм. Дэлхийн олон орон сансрын холбооны болон тандан судалгааны өөрийн хиймэл дагуулыг олон талт хэрэглээндээ тулгуурлан үр өгөөжтэй ашигладаг. Энэ нь тухайн улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих чухал хөшүүрэг болдог билээ. Монгол Улсын сансар судлал, сансрын техник технологийг хөгжүүлэх, сансрын хог хаягдлын асуудлыг зохицуулах хууль эрх зүйн орчны судалгаа хийх, бичил хиймэл дагуулыг зохион бүтээж, сансрын тойрог замд хөөргөн сургалт, судалгаанд ашиглах ажил амжилттай өрнөж байна. Мөн уг хуралдаанаар Монгол улсын 2 дахь сансрын нислэгийн төлөвлөгөө, Марс Ви төслийн явц гэх мэт сансар судлал, сансрын технологийн салбарт хэрэгжиж буй төслүүдийн тухай мэдээлэл, санал солилцож, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулна. Хуралдаанд ЦХХХ-ны сайд, сансрын үндэсний зөвлөлийн дарга Н.Учрал, Сансрын үндэсний зөвлөлийн дэд дарга, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Академич Л.Лхагва тэргүүтэй эрхмүүд оролцож байна.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ