Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал яамны бодлого үйл ажиллагаа, хийж, хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулан, кибер аюулгүй байдал, халдлагаас сэргийлэх чиглэлээр ярилцаж, хамтран ажиллахаар тохирлоо. Мөн Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай Төрийн мэдээлэл солилцооны системийн чиглэлээр туршлага солилцох, хамтын ажиллагааг эхлүүлэх, Монгол Улсын программ хангамж хөгжүүлэгч болон мэдээллийн технологийн гарааны компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад сурталчлан таниулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ.
Ц.Баатархүү: Стартапуудыг дэлхийд гаргана
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд салбарын