Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал яамны бодлого үйл ажиллагаа, хийж, хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулан, кибер аюулгүй байдал, халдлагаас сэргийлэх чиглэлээр ярилцаж, хамтран ажиллахаар тохирлоо. Мөн Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай Төрийн мэдээлэл солилцооны системийн чиглэлээр туршлага солилцох, хамтын ажиллагааг эхлүүлэх, Монгол Улсын программ хангамж хөгжүүлэгч болон мэдээллийн технологийн гарааны компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад сурталчлан таниулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ.
БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКСТАН УЛСТАЙ ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРНҮҮЛНЭ
“ICT Expo 2023”-ын хүрээнд ЦХХХ-ны сайд Н.Учрал Тажикистаны Аж үйлдвэр, шинэ технологийн Тэргүүн дэд сайд Исожон Курбонзодатай өнөөдөр /2023.06.10/ уулзлаа.