Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан болов

Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын 8 дугаар хуралдаан 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Вена хотноо боллоо. Хуралдааныг Монголын талаас Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Австрийн талаас Хөдөлмөр, эдийн засгийн яамны Олон улсын эдийн засгийн харилцааны газрын Ерөнхий захирал Франц Вессиг нар хамтран удирдаж явуулав.

ЗГХК-ын хуралдаанаар цахим хөгжил, уул уурхай, санхүү, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, байгаль орчин, авто тээвэр болон барилга хот байгуулалтын салбарт хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй хэлэлцэв. Тухайлбал, “Шинэ Зуун мод” төсөл, гэр хорооллын бүсэд өндөр хурдны интернет нэвтрүүлэх төслийг монголын тал танилцуулж, санал солилцов.

Түүнчлэн мэдээлэл, харилцаа холбооны технологийн шийдлийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлж, цахим засаглалыг хөгжүүлэхэд харилцан туршлага солилцох өргөн боломж байгааг нотолж, холбогдох байгууллагууд хоорондын шууд харилцааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаар тохиров. Мөн оюутан солилцоо, иргэд хоорондын харилцаа, боловсрол, соёл, спортын салбарт хэрэгжүүлэх санаачилгын талаар хэлэлцэж, уул уурхай, авто тээвэр, нийгмийн хамгааллын салбарын хэлэлцээр, яриа хэлцлийг урагшлуулахаа талууд нотоллоо.

Хуралдааны үеэр “Монгол-Австрийн бизнес форум”-ыг зохион байгуулсан ба Монголын 10 гаруй, Австрийн 40 компанийн төлөөлөл оролцож, хоёр талын хувийн хэвшлээс дэвшүүлсэн тодорхой төсөл, санаачилгыг ЗГХК-ын хуралдаанаар мөн хэлэлцэв. Хоёр улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд эрүүл мэнд, хүний хөгжил, дэд бүтцийн салбарт олон төсөл амжилттай хэрэгжиж буйг талууд онцолж, Хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн үндэсний сүлжээ байгуулах төсөл, АШУҮИС болон эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийн гэрээг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцов.

Энэ оны 7 дугаар сард Монгол, Австри Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн тохиох бөгөөд энэ хүрээнд Австрийн аж ахуйн нэгжийн төлөөлөл энэ оны 9 дүгээр сард Монгол Улсад ирж ажиллахаар болов.

Бусад мэдээ

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ