Иргэд, олон нийттэй харилцах “11-11″ төвд иргэдээс ирүүлсэн санал, гомдлын 15-20 хувийг газрын маргаантай холбоотой асуудал эзэлж байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг “5Ш” ажиллагааны нэг болох “Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэх Ажлын хэсгийнхэн өнөөдөр /2023.04.10/ Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхантай уулзаж, санал хүсэлтийг нь хүлээн авч, асуултад хариуллаа.

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар уулзалтын үеэр яамны бодлого, хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцуулж, цахим шилжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож, хүсэлтүүдийг хүлээн авлаа.

Уулзалтад нийслэлийн болон есөн дүүргийн Газар зохион байгуулалтын албаны удирдлага, албан хаагчид оролцлоо.


