ЦХХХЯ болон НЗДТГ хамтран зохион байгуулж буй “Шилэн төр, цахим шилжилтэд-Таны оролцоо” сэдэвт уулзалт нийслэлийн 9 дүүрэг 21 аймагт цувралаар зохион байгуулагдаж байгаа билээ.
Энэ удаад Чингэлтэй дүүргийн төрийн албан хаагчидтай уулзлаа. Авлигын эсрэг 5Ш ажиллагааны суурь болох Шилэн ажиллагааны хүрээнд цахим шилжилтийг эрчимжүүлэх ажил өрнөж байна.
Хүнд сурталгүй, ил тод, авлигагүй төрийг төлөвшүүлэх нь цахим шилжилтийн зорилго бөгөөд МУ-ын Засгийн газар, ЦХХХЯ болон Нийслэлийн засаг даргын тамгын газраас энэ хүрээнд авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний хүрээнд төрийн албан хаагч нарт мэдээлэл өгч, санал солилцлоо.
Уулзалтад:
• УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал,
• УИХ-ын гишүүн, МУ-ын сайд Ж.Сүхбаатар
• УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
• Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Цахим шилжилтийг бодит утгаар нь хэрэгжүүлж, иргэдийн аж амьдрал үр дүнг хүргэхэд төрийн албан хаагчдын оролцоо чухал үүрэгтэй бөгөөд хамтын ажиллагааг уялдуулан зохион байгуулахад онцгой анхаарах шаардлагатайг уулзалтад оролцогчид онцолж байлаа.
Уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл: “Чингэлтэй дүүрэг Цахим дүүрэг болоход манлайлж 7 хоногийн хугацаанд shilen.gov.mn сайтын “Шилэн индекс”-ийг нээлттэй, ил тод байдлын үзүүлэлтээр тэргүүлэх зорилтыг тавьж, хамт олноороо хэрэгжүүлнэ” хэмээн мэдэгдсэн юм.