Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар Баянхонгор аймгийн бүх төрийн байгууллагын мэдээлэл технологи, программ хангамж хариуцсан албан хаагчид болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын хэлтэс, Монголын цахилгаан холбоо ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Монгол шуудан компаний албан хаагчидтай уулзлаа.
Уулзалтаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд ЦХХХЯ-наас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, мэдээлэл зөвлөгөө өгч, санал солилцлоо.
Цахим шилжилтийн зорилго авлигагүй, хүнд сурталгүй, ил тод төрийг төлөвшүүлэх. Үүнд орон нутгийн байгууллагууд тэр дундаа харьяа, салбар байгууллагуудын дэмжлэг, оролцоо бодит үр дүнд хүрэхэд нэн чухал болохыг дэд сайд Ж.Эрхэмбаатар онцлоод, яамны зүгээс бодлогоор дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.