Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ЦАХИМ ОРЧИНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

“ЦАХИМ ОРЧИНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас нь хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, их, дээд сургуулийн эрдэмтэн, багш, судлаач, шинжээчдийн оролцоог хангах, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, мэдээлэл солилцох, цаашлаад цахим орчинд хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бий болгох зорилгоор “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2023.05.29/ Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хуралд Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн, багш, судлаач, шинжээч нарын 30 орчим төлөөлөл оролцож, цахим орчинд хүний эрхийг хамгаалах талаар илтгэл, танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ: Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл”-ийг Монгол Улсын Засгийн газар санаачлан боловсруулахаар заасны дагуу хуулийн төслийг боловсруулахтай холбогдсон судалгааг гүйцэтгэхээр Цахим хөгжил, харилцаа холбооны Сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд уулзалт, хэлэлцүүлгийг үе шаттай хэрэгжүүлэх арга хэмжээний нэг нь өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал гэдгийг онцлон, цахим орчинд хүний эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж буйд хуралд оролцогчдод талархлаа илэрхийлж, тус хурлаас гарсан санал, дүгнэлтийг ажлын хэсэгт танилцуулж ажиллахаа илэрхийлсэн юм.

Манай Улсын иргэдийн олон нийтийн сүлжээний хэрэглээ ОУ-тай харьцуулахад харьцангуй өндөрт тооцогддог буюу 2.7 сая хэрэглэгч фэйсбүүк ашигладаг гэх судалгаа бий. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээгээр төрөл бүрийн гэмт хэрэг, цахим халдлага үйлдэгдэх үндсэн суваг болж, цахим залилангийн хувьд 2022 оны эхний арван сарын байдлаар 24 тэрбум төгрөгийн хохирол учирч, жилээс жилд хохирлын хэмжээ өсөн, гэмт хэргийн гаралт өсөж байна.

Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 2022 онд цахим орчинд нийт 8,563 гэмт хэрэг үйлдэгдсэн гэж бүртгэгдсэнээс сүүлийн нэг жилийн хугацаанд залилах гэмт хэрэг 99.8 хувиар, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 95.2 хувиар, кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг 70.7 хувиар, хулгайлах гэмт хэрэг 37 хувиар, хүүхдэд садар, самууныг сурталчлах, уруу татах гэмт хэрэг 18.5 хувиар нэмэгдэж, цахим орчны хэрэглэгчдийн тоо өсөх бүрт тухайн орон зайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчилтэй контентын тоо, төрөл нэмэгдэн, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол, бие махбод, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулах эрсдэл үүссээр байна.

Иймд цахим орчин дахь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, нотлох баримтыг бүрдүүлэх, бэхжүүлэх, гадаад хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага бий болж байна.

Бусад мэдээ

ЦХХХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ ДЕЛЛ ТЕХНОЛОГИЙН КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Уулзалтын эхэнд ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг Делл технологийн компанийг “ICT EXPO-2023” арга хэмжээнд оролцож буйд талархал илэрхийлээд, ЦХХХЯ-ны

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ Баян-өлгий аймагт хэрэгжиж байна

“И-Монгол” академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр (2023.10.02) Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ