Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“ЦАХИМ ТАНИЛТЫН ТОГТОЛЦООГ ШИНЭЧЛЭХ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗӨВЛӨМЖ ГАРНА

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Цахим танилтын тогтолцоо шинэчлэх” төслийг хэрэгжүүлэхээр Бүгд Найрамдах Эстони Улсын Цахим засаглалын академитай хамтран ажиллаж байна.

Энэ хүрээнд үндэсний танилт нэвтрэлтийн технологийн шийдэл, цахим танилтын тогтолцоог төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлах боломжийн талаар санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад Эстон Улсын цахим засаглалын академийн технологийн захирал Хейко Вайнсалу, цахим танилтын ахлах зөвлөх Марк Эрлих болон Цахим хөгжил харилцаа холбооны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам зэрэг төрийн 26 байгууллага, Монголын банк санхүүгийн байгууллагуудын холбоо, Мобиком корпораци, Скайтел ХХК, Тридүм И-Секьюрити ХХК, Монпасс СА ХХК зэрэг хувийн хэвшлийн 30 орчим байгууллагын төлөөлөл оролцож, санал солилцлоо.

Уулзалтын дүнд гарсан санал, дүгнэлтэд үндэслэн цахим танилтын тогтолцоог шинэчлэх төр, хувийн хэвшлийн цахим үйлчилгээнд ашиглах боломжтой аюулгүй байдлын шаардлага хангасан, цахим хэлбэрийн танилтын тогтолцоог бий болгох зөвлөмж гаргах юм.

Бусад мэдээ

Дэлхийн Шуудангийн өдөр тохиож байна

Өнөөдөр дэлхийн шуудангийн өдөр тохиож байна. Энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрд шуудангийн салбарт шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх, сурталчлах зорилгоор

Бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чадамжийн бүтцийн хүрээний төслийг хэлэлцлээ

Бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чадамжийн бүтцийн хүрээний төслийг хувийн хэвшлийн болон мэргэжлийн сургалтын байгууллагуудад танилцуулах, санал солилцох хэлэлцүүлгийг

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ