Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Сэлэнгэ аймагт процессын инженерчлэл хийх ажлыг эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дугаар 64 тушаалаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон тэдгээрийн харьяа нэгжүүд, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын хэмжээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах ажлын хэсэг байгуулагдсан.

Энэ хүрээнд тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр (2023.06.19) Сэлэнгэ аймагт ажиллаж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, төрийн байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн хүрээнд процессын дахин инженерчлэл хийх талаар танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Уулзалт, хэлэлцүүлэгт ажлын хэсгийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж, ЦХХХ-ны дэд сайд, ажлын хэсгийн гишүүн Ж.Эрхэмбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Батсайхан, Шинэ сэргэлтийн бодлогын “Хурдасгуур төв” УТҮГ-ын захирал Б.Дөлгөөн, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгааны багийн ахлагч Б.Анар зэрэг холбогдох албаны хүмүүс оролцон, илтгэл танилцуулж, нээлттэй санал солилцлоо.

Процесс суурьтай, оновчтой, үр ашигтай засаглалыг бэхжүүлэх зорилго бүхий төрийн байгууллагын процессын дахин инженерчлэл нь байгууллагын чадамж, бүтээмж, процессын хөгжүүлэлт, төрийн үйлчилгээний чанар, иргэд болон төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа юм.

Уулзалт, хэлэлцүүлэгт Сэлэнгэ аймгийн ЗДТГ, ИТХ, Сэлэнгэ аймаг дахь Тагнуулын газар, Прокурор, Шүүх, аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагууд, хууль, хүчний байгууллагууд, банк санхүү, нийгмийн салбарын болон орон нутгийн аж ахуйн нэгжүүд, Шаамар сумын ЗДТГ-ын нийт 400 гаруй төрийн албан хаагчид оролцлоо.

Төрийн байгууллагуудад процессын дахин инженерчлэлийг хийснээр захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг илүү оновчтой болгох, төрийн үйлчилгээг авах шат дамжлагын тоо багасах, төрийн үйлчилгээг хүргэх илүү олон сонголттой болж, иргэдэд шуурхай, хүссэн хэлбэрээр төрийн үйлчилгээг хялбар авах боломж бүрдэх, төрийн албан хаагчийн ажлын ачааллыг тэнцвэртэй зохион байгуулах, төрийн албаны бүтээмж, чадамж дээшилж, төрийн үйлчилгээг үзүүлж буй албан хаагч, үйлчилгээ авч буй иргэдийн сэтгэл ханамж нэмэгдэх зэрэг үр дүнд хүрэх юм.

Бусад мэдээ

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ