Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Старлинк-д тусгай зөвшөөрөл олгож, Монгол орны өнцөг булан бүр өндөр хурдны интернетэд холбогдох боломж бүрдлээ

Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Старлинк сервисес Монголиа” компанид Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх болон Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл олгож, өнөөдөр /2023.07.06/ гэрчилгээг гардууллаа.

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Бид салбарын бизнесийн бодлогын орчинд салхи оруулж, олон улсын хөрөнгө оруулалт, ноу хауг нэвтрүүлэх боломжийг нээж, иргэд, бизнесийн байгууллагуудад харилцаа холбооны шударга, тэнцвэртэй шийдлийг хүргэхээр ажиллаж байна. Бодлого, зохицуулалтын орчин тодорхой болсонтой холбогдуулан энэ салбарын бизнесүүд үйл ажиллагаа явуулахад саадгүй болж, улмаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай цахимаар уулзаж, ногоон технологи, сансар, мэдээллийн технологийн чиглэлээр санал солилцсон.

Удалгүй Starlink Service Mongolia ХХК нь 2023 оны 6 дугаар сард ХХЗХ-д Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл болон сансрын үйлчилгээнд KU зурвасын радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн хүсэлтийг гаргасан бөгөөд ХХЗХ нь хуулийн хугацаанд үнэлгээг хийж 2023 оны 7-р сарын 4-ний хорооны хуралдаанаар 2 тусгай зөвшөөрлийг олгох шийдвэрийг гаргалаа. Ийнхүү Старлинк нам орбитын хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээг эрхлэгчдээс хамгийн түрүүнд Монгол Улсад үйл ажиллагаагаа албан ёсоор эхлэхэд бэлэн боллоо. Монгол орны хаанаас ч өндөр хурдны интернэтэд шууд холбогдох боломж бий болж байгаад нийт иргэдийнхээ өмнөөс маш их баяртай байна.

Старлинк компанийн Ази номхон далайн бүсийн тусгай зөвшөөрөл болон зах зээл хариуцсан менежер Шарон Занг: Монгол улсад үйл ажиллагаа явуулах эрхээ гардан авлаа. Монгол Улсын Засгийн газар, ЦХХХ-ны сайд Н.Учралын зүгээс манайх шиг ийм компаниудад нээлттэй бизнес эрхлэх, зохистой орчинг нь бүрдүүлэхэд хурдтай, шуурхай ажилласан талархалтай байна. Мөн ХХЗХ-ныхонд баярлаж байгаагаа илэрхийлье. Бид Монгол улсын иргэдэд өндөр хурдны интернэтийн чанартай үйлчилгээ үзүүлэхийн төлөө ажиллана гэдгээ амлаж байна.

Тус компани нь USA, Canada, United Kingdom, Germany, New Zealand, Australia зэрэг 50 гаруй улсад үйлчилгээгээ нэвтрүүлж, 4000 гаран хиймэл дагуулыг хөөргөн, дэлхийг хамарсан хиймэл дагуулын сүлжээг бий болгоод байна.

Бусад мэдээ

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ