ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Говь-Алтай аймгийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар байгууллагууд болох Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Говь-Алтай аймаг дахь хэлтэс, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Монголын цахилгаан холбоо ХК, Монгол шуудан компанийн албан хаагчидтай уулзлаа.
Уулзалтаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Цахим шилжилтийг эрчимжүүлж, бодит үр дүнд хүрэхэд орон нутгийн тэр дундаа харьяа, салбар байгууллагын дэмжлэг, оролцоо чухал болохыг онцлоод, яамны зүгээс бодлогоор дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлж, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо.