Австри-Монголын бизнес форумд оролцохоор ирсэн тус төлөөлөгчид цахим хөгжил, харилцаа холбооны чиглэлээр хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулж, орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим сургалтын платформ нэвтрүүлэх чиглэлээр манай яамтай хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.
ЦХХХ-ны сайд, Монгол-Австрийн Засгийн газрын хуралдааны комиссын тэргүүн Н.Учрал Австри-Монголын бизнес форумд амжилт хүслээ. Мөн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрээ танилцуулж, дээрх чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийлсэн юм.