Цахим шилжилтийг аймаг, орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ЦХХХЯ, ТЦҮЗГ-ын хамтарсан ажлын хэсэг 9 дүгээр сарын 11-14-ний өдрүүдэд Архангай, Өвөрхангай аймагт ажиллалаа.
Энэ хүрээнд “Цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээг хийх зорилгоор иргэдээс Төрийн үйлчилгээний цахимжилтийн талаарх сэтгэл ханамжийн судалгаа, төрийн албан хаагчдыг бэлэн байдлын судалгаа, аймгийн удирдлагуудыг цахим шилжилтийн стратегийн хэрэгжилтийг үнэлэх судалгаа буюу цахимжилтийг үнэлэх гурван төрлийн судалгаанд тус тус хамрууллаа.
Эдгээр судалгаанд Архангай аймгаас 260, Өвөрхангай аймгаас 210 буюу нийт 470 иргэн, төрийн албан хаагч хамрагдаж, асуулгад хариулсан байна.