Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Нээлттэй өгөгдлийн үнэ цэн II мэдээлэл хариуцагч нарт зориулсан сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Нээлттэй Нийгэм Форум болон Тунгаахуй өгөгдлийн урлантай хамтран мэдээлэл хариуцагч төрийн байгууллагын нээлттэй өгөгдөл хариуцсан төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулав.

Арга хэмжээнд мэдээлэл хариуцагч 40 орчим байгууллагын 60 гаруй төлөөлөл оролцож, нээлттэй өгөгдлийн салбарын бодлого, нээлттэй өгөгдөл бүтээх, ашиглах арга зүй болон нээлттэй өгөгдлийн эдийн засгийн үр ашгийн талаар мэдлэг, мэдээлэл авч, төрийн нээлттэй өгөгдөл бий болгоход тулгарч буй асуудал, шийдлийн талаар хэлэлцлээ.

Хэлэлцүүлэгт Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл “Монгол улсын өгөгдлийн хууль, эрх зүйн орчин, бодлогын өнөөгийн байдал”, Тунгаахуй өгөгдлийн урлангийн үүсгэн байгуулагч Э.Тунгалаг “Нээлттэй өгөгдөл бүтээх алхам”, Үндэсний статистикийн хороо Тооллого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Ш.Ариунболд “Нээлттэй өгөгдлийн нийгэм, эдийн засгийн үр ашиг”, Удирдлагын академи сургууль Судалгаа, эрдэм шинжилгээний албаны дарга, Доктор (Ph.D) Ж.Жаргал “Нээлттэй өгөгдлийг бодлогын шийдвэр гаргалтад ашиглах нь” сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэв.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу мэдээлэл хариуцагч төрийн байгууллагууд нээлттэй өгөгдөл бий болгож буй үйл явц нь хууль эрхзүйн хувьд шинэ бөгөөд чанартай нээлттэй өгөгдөл үүсгэж, бодит хэрэглээнд оруулахад тодорхой хүчин чармайлт, цаг хугацаа шаардагдаж байна.

Нээлттэй өгөгдлийн салбарыг хөгжүүлэхэд хууль эрх зүйн орчин томоохон дэмжлэг үзүүлж буй бөгөөд салбарын суурийг зөв бүрдүүлэхэд мэдээлэл хариуцагч төрийн байгууллагуудын оролцоо, үүрэг чухал төдийгүй засаглалын ил тод байдлыг сайжруулах, авлигаас урьдчилан сэргийлэх, нээлттэй өгөгдөлд суурилсан нийгэм, эдийн засгийн үнэ цэн бүтээх юм.

Бусад мэдээ

Холбоочдын “Шар Ордон”

ҮЙЛ ЯВДАЛ Холбоочдын “Шар Ордон” 2021.04.21 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ