Цахим шилжилтийг аймаг, орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий “И-Монгол” академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан баг өнөөдөр (2023.10.02) Баян-Өлгий аймгийн удирдлагууд болон төрийн албан хаагчдад ЦХХХЯ-наас баримталж буй бодлого, төлөвлөлт, “Цахим хөгжлийн багц хууль”, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулж, цахим шилжилтийг үнэлэх, шалгуур үзүүлэлт, арга зүйн талаар сургалт, мэдээлэл өгөв.
Баян-Өлгий аймаг нь 13 сумтай. Бүх сумд 4G үүрэн холбооны сүлжээнд холбогдсон. Нийт 113 мянга гаруй хүн амтай. Аймгийн төв Өлгий суманд 39,380 иргэн амьдардаг. Халх, Урианхай, Дөрвөд, Казак, Тува зэрэг ястан амьдардаг олон ястаны өлгий нутаг юм.
Аймгийн тэргүүлэх чиглэл нь Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газрыг түшиглэсэн аялал жуулчлал, баруун бүсийн олон улсын тээвэр логистик.
Өнөөдрийн “Цахим аймаг” бодлогын зөвлөмж танилцуулга, сургалтад Баян-Өлгийн аймгийн төрийн 50 гаруй байгууллагын 100 орчим албан хаагч хамрагдаж мэдээлэл солилцлоо.