ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсгийн баг Баян-Өлгий аймгийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар байгууллагын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтад Баян-Өлгий аймгийн Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Х.Ардахан, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн захирал Ш.Ардах, Монголын цахилгаан холбоо ХК-ийн захирал З.Нургулан, Монгол шуудан ХК-ийн захирал Ш.Айзария, Радио, телевизийн үндэсний сүлжээ УТҮГ-ын захирал К.Арнагүл нар оролцож, цахим шилжилтийн хэрэгжилтийг ханган ажиллахад тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцов.





