Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Кибер аюулгүй байдлын төлөвлөлтийн загвар стандарт-2024” семинар зохион байгуулагдаж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (Жайка)-тай хамтран “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр (2024.01.25) “Кибер Аюулгүй Байдлын Төлөвлөлтийн Загвар Стандарт-2024” ээлжит семинарыг зохион байгуулж байна.

Семинарыг нээж ЦХХХЯ-ны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Насанбат үг хэлэн, Монгол Улсын Засгийн газраас кибер аюулгүй байдлын чиглэлээр баримталж буй стратеги, үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Мөн “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийн зохицуулагч Фүживара Аи төслийн хүрээнд хэрэгжүүлж буй ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийв.

Кибер аюулгүй байдлын чиглэлээр олон улсад хэрэгждэг стандарт, баримт бичгийг таниулах зорилготой энэхүү семинарт төрийн захиргааны онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага, их дээд сургуулийн кибер аюулгүй байдлын асуудал хариуцсан нийт 100 гаруй албан хаагч оролцож байна.

Бусад мэдээ

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Баянхонгор аймгийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын цахим шилжилтийн хэрэгжилтийг ханган ажиллаж буй байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

Уулзалтад харьяа, салбар 5 байгууллагын 30 орчим төлөөлөлт оролцож, салбарын хууль, тогтоомж болон ЦХХХЯ-наас баримталж буй бодлого, төлөвлөлтийн талаар санал

Үндэсний хэмжээнд өрнөж буй “Цахимд хэвшье” арга хэмжээ Дархан-Уул аймагт зохион байгуулагдсанаар 21 аймагт ийнхүү амжилттай хэрэгжлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас санаачлан харьяа, салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ