Цахим хөгжил, харилцаа холбооны яам харьяа болон салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 20 гаруй төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын идэвх санаачилга, оролцоотойгоор “Цахимд хэвшье” экспог Баянхонгор аймгийн ЗДТГ, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагууд үүрэн телефоны оператор болон бусад, жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлчилгээний байгууллагуудад хамтран зохион байгууллаа.
“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ үндэсний хэмжээнд өрнөж байна.
“Цахим аймаг” бодлогын баримт бичгийн хүрээнд ЦХХХЯ орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор үндэсний хэмжээнд нэгдсэн бодлого арга зүйгээр хангах