Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах “Цахимд хэвшье” уриатай Цахим хөгжлийн өдөрлөг арга хэмжээ Өвөрхангай аймагт өнөөдөр (2024.03.27) зохион байгуулагдаж байна.
Арга хэмжээний хүрээнд:
“Цахимд хэвшье” нэгдсэн хурал, уулзалт
“Цахим шилжилтийг эрчимжүүлэх” жилийн нээлт
Мэдээллийн технологийн үзэсгэлэн (ICT expo)
“Цахим төв” 24/7-ийн нээлт
Хүүхдийн “Итгэлтэй утас”-ны нээлт
Мэдэллийн технологийн программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга
ЕБС-ийн багш, сурагчид, политехник коллежийн оюутнуудад зориулсан сургалт
Төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт
Хувиараа бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан сургалт, зөвлөгөө, мэдээлэл зэрэг үйл ажиллагаа 4 танхимд нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна.







