Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Увс аймгийн төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн цахим ур чадварыг дээшлүүллээ

“Цахимд хэвшье” мэдээллийн технологийн нэгдсэн арга хэмжээний хүрээнд Увс аймгийн төрийн албан хаагчид, мэдээлэл технологийн ажилтан, байгууллагын ахлах болон дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, операторуудад ЦХХХЯ болон яамны харьяа, салбар байгууллагуудаас дараах сэдвүүдийн хүрээнд цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгууллаа.

📌“Кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин, Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам, түүнийг хэрэгжүүлэх, Монгол улсын Кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал сэдвээр /Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Систем нэгтгэлийн хэлтсийн дарга Э.Эрдэнэбат/

📌Төрийн байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд Төрийн үүлэн тооцооллын дэд бүтэц /mCloud/-ийн танилцуулга /Үндэсний дата төв УТҮГ-ын Систем нэгтгэлийн администратор/

📌Аймгийн цахим бодлогын баримт бичиг боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжийн талаар /Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Тамир/

📌Цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, технологийн боломжийн талаар /Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын газрын Технологи хөгжлийн төвийн мэргэжилтэн Ч.Пүрэвсүрэн/

Сургалтад Увс аймгийн ЗДТГ-ын төрийн 23 агентлагийн 130 албан хаагч, 19 сумын Засаг даргын орлогч, мэргэжилтэн нийт 76 албан хаагч хамрагдлаа.

Бусад мэдээ

ТОПСИТ шалгалтын бүртгэл үргэлжилж байна

ҮЙЛ ЯВДАЛ ТОПСИТ шалгалтын бүртгэл үргэлжилж байна 2022.02.24 Мэдээлэл харилцаа холбооны салбарын инженер, техникийн ажилтан болон програм хангамж хөгжүүлэгчдийн мэргэжлийн

Квант компьютерт суурилсан харилцаа холбоо, мэдээллийн технологийн  хөгжүүлэлт эрчимжиж байна

-Банк санхүү, цахим худалдаа, төрийн нууцлалыг хамгаалдаг технологиуд хурдан хугацаанд хоцрогдож байна- Хөгжингүй орнууд квант технологийг хэдийнэ хөгжүүлээд эхэлчихжээ. Абу

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ