Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ИЦББХ: “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2024.08.20-ны өдрийн хуралдаанаахоёр асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2024 оны наймдугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ…” гэж заасны дагуу тус байнгын хорооны гишүүд тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд мэдээллийн технологи, судалгаа хөгжүүлэлт, инновацын үйл ажиллагаа эрхлэх татварын хөнгөлөлттэй чөлөөт бүс, шинжлэх ухааны паркийг хөгжүүлэх байршлын талаар тодруулав. Мөн иргэдийг цахим залилан, халдлагад өртөх эрсдэлийг бууруулахад анхаарах шаардлагатай талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг 2024 оны зургаадугаар сард баталсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас гарааны компаниудыг бодлогоор дэмжих, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулахаар болсон. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа гарааны компаниуд заавал хотод ирэхгүйгээр виртуал бүсэд бүртгүүлээд татварын хөнгөлөлтөө аваад явах нөхцөлийг бүрдүүлнэ. Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн сайд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хамтарсан журмаар виртуал бүсэд бүртгэх хуулийн этгээдийг тодорхой болгохоор ажиллаж байгаа гэдгийг салбарын сайд хариулав. 

лсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат асуултдаа 2024 оны байдлаар “E-mongolia” цахим системээр дамжуулан 1173 төрийн үйлчилгээг 43 сая удаа үзүүлсэн байгааг дурдаад цаашид төр, хувийн хэвшлийн хэчнээн үйлчилгээг цахимжуулах шаардлагатай байгаа болон төрийн байгууллагуудын хоорондын уялдаа ямар түвшинд байгааг лавласан юм.  Түүнчлэн үндэсний хиймэл дагуулыг нэвтрүүлэх ажлын явцын талаар тодрууллаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, Өнгөрөгч дөрөвдүгээр сард парламентаас Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. “E-mongolia” цахим системийн зарим үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх боломжтой гэж үзэж, дахин загварчлах судалгааны ажлыг эхлүүлсэн. Төр зарим чиг үүргээ мэргэжлийн холбоонд шилжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн. Түүнчлэн орон нутагт төрийн үйлчилгээний цахим шилжилт харилцан адилгүй түвшинд байна. Жишээлбэл, галын дүгнэлт авахад Баянхонгор аймагт таван зүйл шаарддаг бол Хэнтий аймагт найман зүйл шаарддаг. Үүнийг өөрчлөхөөр ажиллаж байгаа. Манай улсын нийт газар нутгийн 26.8 хувьд 4G интернэтийн сүлжээ нэвтэрсэн. Үлдсэн 73.2 хувь буюу орон нутгийн иргэд, малчин айл өрхийг шилэн кабелиар интернэт сүлжээнд холбох шаардлагатай. 2027 он гэхэд Монгол Улс анх удаа үндэсний хиймэл дагуултай болох бэлтгэлийг хангаж байна гэлээ.

Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Золбаяр, “Монгол Улс үндэсний бие даасан хиймэл дагуултай болсноор интернэт сүлжээнд холбогдоогүй үлдсэн газар нутагт харилцаа холбооны сүлжээг үүсгэх дэд бүтэцтэй болно. Нийт 1648 баг байгаагийн 150-иас бусад нь ямар нэгэн хэмжээгээр үүрэн сүлжээнд холбогдсон. Алслагдсан багуудыг сүлжээнд холбох ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр үе шаттайгаар шийдэхээр ажиллаж байгаа. Улсын төсөвт тодорхой зардлуудыг тусгасан” хэмээн хариулав.

Бусад мэдээ

Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааны төслийн баг хуралдлаа

Япон Улсын ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааны төслийн

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ