Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Ц.Баатархүү: Ухаалаг хот, ухаалаг аймагт шилжих ажил улс орны хэмжээнд хийгдэнэ

Дархан-Уул аймаг Монгол Улсын анхны жишиг “Цахим аймаг” -ийн эхлэлийг тавилаа. Тус аймгийг 2023 онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр жишиг “Цахим аймаг” болгох санаачилга дэвшүүлсэн бөгөөд энэ хүрээнд дарханчууд дижитал шилжилтийг салбар бүрд нэвтрүүлж, эдгээр өдрүүдэд үр дүнгээ олон нийтэд танилцууллаа.

Тус арга хэмжээг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү нээж хэлсэн үгэндээ  “Монгол Улсын хойд нийслэл, Төв Азийн ирээдүйн том хот болох Дархан-Уул аймгаас жишиг “Цахим аймаг” концепцийг эхлүүлж байна. Дархан-Уул жишиг “Цахим аймаг” болж, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байгаатай адил энэ өдрөөс эхлэн төрийн үүд хаалга нээлттэй болж байна. Иргэн, аж ахуй нэгжүүд цаг хугацаа орон зайнаас үл хамааран төрийн үйлчилгээг авах боломжтой боллоо. 

Цахим шилжилт хийгдсэнээр төрийн үйлчилгээ иргэдэд ойртож, төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхэх үйл явц багасаж, хээл хахууль, хүн суртал сууриараа алга болно. Тендерийг хиймэл оюун ухаанаар шалгаруулдаг болно. Дарханчууд үүнийг хамтарч хийж чадвал бусад аймгууд үлгэр жишээ авч, Монгол Улс авлигагүй, нээлттэй байх боломж бүрдэнэ. Энэ эхлэлийг дарханчууд өнөөдөр тавьж байна. Дархан-Уул аймгийн нэвтрүүлсэн 10 систем амжилттай хэрэгжиж чадвал ирэх жилүүдэд Монгол Улсын Засгийн газар энэхүү сайн жишгийг олон аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Цаашид улс орны хэмжээнд ухаалаг хот, ухаалаг аймагт шилжих ажил эрчимтэй хийгдэнэ” гэдгийг онцлов.

Дархан-Уул аймаг нь цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд дараах 10 системийг нэвтрүүлжээ. Үүнд

  • Өгөгдөл солилцооны үндсэн систем
  • Аж ахуй нэгдсэн систем
  • Шуурхай удирдлага хяналтын систем
  • Инженерийн систем
  • Хогны машины хяналтын систем
  • Цахим Дархан дашбоард
  • Тээврийн хэрэгслийн танилт нэвтрэлтийн систем
  • Төлбөр тооцооны систем
  • Иргэдэд зориулсан аппликейшн зэрэг системийг нэвтрүүлж, “Дижитал Дархан” аппликейшнаар дамжуулан нэгдсэн удирдлагаар хангаж байна. Эдгээр системүүдийн үйл явцтай ЦХИХХ-ын сайд Ц.Баатархүү тэргүүтэй УИХ-ын гишүүд, яамны харьяа болон салбар байгууллагын удирдлагууд танилцлаа.

Дархан-Уул аймгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд хийгдсэн ажлуудтай танилцлаа

Дархан-Уул аймаг цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд 10 системийг нэвтрүүлсэн. Үүнийг нэг нь төлбөр тооцооны систем бөгөөд тус аймагт амьдарч буй өрх, түүнтэй холбоотой бүх тооцоог нэг цонхоор төлөх боломжийг бүрдүүлж өгчээ. Энэхүү систем нь Дижитал Дархан аппликейшнд холбогдсон бөгөөд тус аппликейшнээс дээр дурдсан 10 системийн үйлчилгээг авах боломжтой юм.

Дарханчууд ухаалаг тоолуурыг хэрэглээнд нэвтрүүлж, усны алдагдлыг бууруулна

Дархан-Уул ус суваг ХК нь  цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд 14 төрлийн системийг үйл ажиллагаандаа ашиглаж байна. Эдгээр системүүдийг ашигласнаар 42 ус олгогчийн орон тоо, болон 4 жолоочийн оронтоог хэмнэжээ. Тус байгууллага нь 2021 онд аймгийн хэмжээд ухаалаг тоолуурыг нэвтрүүлсэн бөгөөд өнөөдөр дарханчуудын 70 хувь нь ухаалаг тоолуур ашиглаж байна. Ухаалаг тоолуурыг нэвтрүүлсэнээр ус сувгийн газар ус ашиглалтыг нөхцөл байдлыг бодитоор хэмжих, усны тоолуурын заалтыг автоматаар хүлээн авах боломж бүрджээ. Харин өрхүүдийн хувьд усаа автоматаар нээж, хаах, эзгүй үед усны тоолуур бичигдэхгүй байх, ус алдах эрсдэлээс сэргийлэх боломжтой ажээ. Түүнчлэн ус сувгийн байгууллагууд хуучин тоолуураар усны алдагдлыг хэмжиж чаддаагүй байснаас үүдэлтэйгээр тодорхой хэмжээний алдагдал хүлээдэг байсан бол өнөөдөр ухаалаг тоолуурыг байршуулсанаар усны алдагдлыг бодитоор хэмжиж, 80хувийн алдагдлыг бууруулах боломж бүрджээ.

Дархан сум нь зориулалт бүхий хогны саванд сенсор төхөөрөмжийг суулгажээ. Уг төхөөрөмж нь хог дүүрсэн тохиолдолд автоматаар сул байгаа ажилтан руу ачилт хийх болсныг мэдэгдэж, ачигч дохионы дагуу хог дүүрсэн хэсэгт очиж, ачилтаа хийдэг ажээ.

Дархан-Уул аймгийн ХУРДАН цэгийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Засгийн газар 2022 онд төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрыг байгуулсан. Тус байгуулага нь 21 аймагт салбартай бөгөөд төрийн үйлчилгээг цахимаар авах боломжгүй иргэд оператороор дамжуулан үйлчилгээг үзүүлж байна. Түүнчлэн орон нутгийн иргэдийн цахим ур чадварыг сайжруулах сургалт,  сурталчилгааны ажлыг зохион байгуулж ажиллаж байна.

Дархан-Уул аймаг дахь Монголын цахилгаан холбоо болон Монгол шуудан компанийн үйл ажиллагаатай танилцлаа

ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ Монголын цахилгаан холбоо болон Монгол шуудан компанийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид тус салбарыг хөгжүүлэх чиглэлд яам бодлогын хувьд дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Дархан-Уул аймагт Үндэсний дата төвийн нөөц төв байрлаж байна

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банк Ухаалаг Засаг төслийн хүрээнд 2022 оны 10 дугаар сард Дархан-Уул аймагт Үндэсний дата төвийн нөөц төвийг байгуулсан. Энэхүү нөөц төвийн үйл ажиллагаатай ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү танилцаж, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаарх мэдээлэл сонсож, санал солилцлоо.

Үндэсний дата төвийн нөөц төв нь томоохон хэмжээний байгалийн гамшигт үзэгдэл, тодруулбал, газар хөдлөлт, үер, тог цахилгааны гэмтэл гарахад Дата төвийн үйл ажиллагаа тасалдахгүй явагдахад оршино.

Бусад мэдээ

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ