Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Олон улсын Кибер аюулгүй байдлын индексээр Монгол Улс 3-р буюу “бэхжиж буй” түвшинд үнэлэгдлээ

Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ITU)-aас “Олон улсын Кибер аюулгүй байдлын индекс 2024 (GCI 2024)” тайланг олон нийтэд зарлалаа. Уг индексээр Монгол Улс 3-р буюу “бэхжиж буй” гэсэн түвшинд үнэлэгдлээ.

            Олон улсын Кибер аюулгүй байдлын индекс нь улс орнуудын кибер аюулгүй байдалдаа гаргаж буй хүчин чармайлтыг (1) хууль эрх зүйн, (2) технологийн, (3) бүтэц зохион байгуулалтын, (4) чадавх бэхжүүлэлтийн, (5) хамтын ажиллагааны гэсэн таван тулгуур хэмжигдэхүүнээр үнэлж, үр дүнг “түвшинд суурилан загвар”-аар танилцуулжээ. Түвшинд суурилсан загвар нь улс орнуудын кибер аюулгүй байдалдаа гаргаж буй хүчин чармайлтын тоон үнэлгээг дараах байдлаар 5 түвшинд ангилдаг.

Үүнд:

  • 1-р түвшин (95 ≤ x ≤ 100) – Үлгэрлэж буй
  • 2-р түвшин (85 ≤ x < 95) – Дэвжиж буй
  • 3-р түвшин (55 ≤ x < 85) – Бэхжиж буй
  • 4-р түвшин (20 ≤ x < 55) – Бойжиж буй
  • 5-р түвшин  *0 ≤ x < 20) – Бүрэлдэж буй

Уг аргачлалаар Монгол Улсын Кибер аюулгүй байдлын индекс 3-р буюу “бэхжиж буй” гэсэн түвшинд үнэлэгдсэн.

Энэ удаагийн тайлан нь  2020 оны тайлангаас ялгаатай нь улс орнуудын гүйцэтгэлийг эрэмбээр бус түвшнээр ангилж харуулжээ. Энэ хүрээнд Монгол Улсын кибер аюулгүй байдлын хангах чиглэлээр гаргасан хүчин чармайлтын ахиц дэвшлийг онооны үзүүлэлтээр харвал 2020 онд Монгол Улс 26.20 оноотойгоор дэлхийн 194 орноос 120 дугаарт эрэмбэлэгдсэн бол энэ удаад 56.36 оноотойгоор 103 дугаарт эрэмбэлэгдэж, 17 байр урагшилсан үзүүлэлттэй байна.

Монгол Улсын үнэлгээг тулгуур хэмжигдэхүүн бүрээр нарийвчлан авч үзвэл Монгол Улс нь хууль эрх зүй, бүтэц зохион байгуулалт, чадавх бэхжүүлэлтийн хувьд эрчимтэй өсөлтийг үзүүлсэн буюу Ази Номхон далайн бүс нутгийн дундаж үнэлгээг хангасан үзүүлэлттэй байна. Ялангуяа, хууль эрх зүйн хувьд тус тулгуур хэмжигдэхүүний дээд үзүүлэлт болох 20 оноонд ойртож очсон нь Монгол Улс 2021 оноос хойш Кибер аюулгүй байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, тэдгээрийг дагалдан гарах дүрэм, журмуудыг баталж хууль эрх зүйн орчныг тасралтгүй сайжруулсан үр дүнг илтгэж байна.

Мөн Кибер аюулгүй байдлын Үндэсний стратегийг хэрэгжүүлэн Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвүүдийн үйл ажиллагааг эхлүүлж, Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн нь бүтэц зохион байгуулалтын чиглэлээр хийсэн ажлуудын үр дүн юм. Түүгээр зогсохгүй, чадавх бэхжүүлэлтийн хүрээнд кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах, олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх төсөл хөтөлбөрүүдийг идэвхтэй хэрэгжүүлж байна.

Олон улсын Кибер аюулгүй байдлын индекс нь улс орнуудын кибер аюулгүй байдлыг хэр чухалчилж үзэж, анхаарал хандуулж байгааг үнэлдэг албан ёсны итгэмжлэгдсэн эх сурвалж бөгөөд кибер аюулгүй байдлын ач холбогдол болон түүнд хамаарах ялгаатай хэмжүүрүүдийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэхийг зорьдог.

Энэ удаагийн тайлан нь Олон улсын Кибер аюулгүй байдлын индексийн 5 дахь хэвлэл болон олны хүртээл болж байгаа бөгөөд өмнөх хэвлэлүүд 2014, 2017, 2019, 2020 онуудад тус тус нийтлэгдэж байсан юм.

Бусад мэдээ

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ