Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Төрийн байгууллагуудад үүлэн тооцооллын дэд бүтцийг нэвтрүүлж, төсвийн хэмнэлт гаргана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Дэлхийн банкны Монгол Улс, БНХАУ, БНСУ-ыг хариуцсан захирал, хатагтай Мара К.Уорвик, Дэлхийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Таехюн Ли болон “Ухаалаг засаг-2” төслийн багийн төлөөллийг энэ сарын 25-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд “Ухаалаг Засаг-1” төсөл маш амжилттай хэрэгжсэнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлээд, “Ухаалаг засаг-2” төслийг амжилттай хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн, шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний дагуу манай яамны чиг үүрэгт инновацын асуудал нэмэгдснээр бид тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон ажиллаж байна. Тухайлбал Хиймэл оюун ухаан, Дрон болон Сансрын тухай хууль зэрэг хэд хэдэн шинэ хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэл ажил хангаж байгааг дуулгав.  

Түүнчлэн НҮБ-ын хоёр жил тутамд гаргадаг Цахим засаглалын хөгжлийн индексээр 2024 онд Монгол Улс 28 байраар урагшилж дэлхийн 193 орноос 46-д жагссан бөгөөд  Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг Кибер аюулгүй байдлын индексээр 17 байр урагшилсан амжилттай байна. “Ухаалаг засаг-2” төсөл Монгол Улсын цахим эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн итгэж байна” хэмээн онцлов.

Дэлхийн банкны Монгол Улс, БНХАУ болон БНСУ-ыг хариуцсан захирал, хатагтай Мара К.Уорвик хэлэхдээ “Дэлхийн банк саяхан үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчилж, цахим хөгжлийг шинэ тэргүүлэх чиглэлээ болгосон. Иймд бид зөвхөн хөрөнгө оруулалтыг дэмжих бус дэлхийн шилдэг туршлагуудыг нутагшуулах тал дээр дэмжиж ажиллана. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг олон улстай хамтран ажиллахад нь шаардлагатай бүхий л дэмжлэгийг үзүүлнэ” гэв.

Дэлхийн банкны “Ухаалаг засаг-2″ төсөл нь 2023 – 2027 оны хооронд хэрэгжих бөгөөд 3 зорилтын хүрээнд 40 гаруй төсөл, арга хэмжээг зохион байгуулна. Үүнд:

  1. Дижитал шилжилт хийх орчныг бүрдүүлнэ.
  2. Дижитал шилжилтийн дэд бүтцийг сайжруулна.
  3. Дижитал эдийн засгийг хөгжүүлэх хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулна.

Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд

  • Дижитал технологид суурилсан 3000 аас доошгүй ажлын байрыг нэмэгдүүлнэ.
  • Төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж хүн төвтэй, иргэндээ ээлтэй үйлчилгээний стандартад нийцүүлнэ.
  • Төрийн байгууллагуудад үүлэн тооцооллын дэд бүтцийг нэвтрүүлж төсвийн хэмнэлт гаргана.
  • Зорилтот бүлгийн 13,000 иргэний цахим ур чадварыг 30%-иар нэмэгдүүлэх бөгөөд тэдгээрийн 60 хувь нь эмэгтэйчүүд байна.

Бусад мэдээ

Жендэрийн үндэсний хорооны ажлын алба ЦХИХХЯ-нд ажиллаж, Ерөнхий сайдын захирамжаар батлагдсан арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулав

Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 71 дүгээр захирамжаар “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ