Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Хиймэл оюун ухааны хууль эрх зүй, зохицуулалтын орчныг бий болгоход Их Британи улстай хамтран ажиллана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт болон Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвийн эрдэмтдийг энэ сарын 07-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд Оксфордын их сургуулийн эрдэмтэд Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг тодорхойлох судалгааг эхлүүлсэнд талархал илэрхийлж, энэ судалгаа нь цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Мөн тэрбээр Монгол Улсын Засгийн газар Их Британи Улсын сайн туршлагад үндэслэн төрийн байгууллагуудын нэгдсэн www.gov.mn вебсайтыг хөгжүүлж байгааг онцлов.

ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Фиона Блайт “Монгол Улс төрийн байгууллагуудын нэгдсэн вебсайтыг хөгжүүлж, төрийн мэдээ мэдээлэл, үйлчилгээг иргэдэд нээлттэй ил тод түргэн шуурхай үзүүлэхээр ажиллаж буйг сайшааж, үүний хажуугаар кибер аюулгүй байдлыг анхаарч, хоёр улсын хамтын ажиллагааг эхлүүлж буйд талархал илэрхийллээ.

Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвийн захирал Майкл ГолдСмит: Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг тодорхойлох зорилгоор төр, хувийн хэвшил болон олон улсын 100 гаруй байгууллагын төлөөлөлтэй уулзаж, судалгааг авсан гэдгийг дуулгаж, монголчууд судалгаанд идэвхтэй оролцож буйг онцлов. Тэрбээр судалгааны үр дүн энэ оны төгсгөлд гарах бөгөөд ЦХИХХЯ-тай хамтран үр дүнгээ танилцуулах болно гэдгийг дуулгасан юм

Үүний зэрэгцээ, Ц.Баатархүү сайд “И-Монгол” академийг төрийн их өгөгдөл, хиймэл оюун ухааны төв болгохоор зорьж буйг онцлон, хиймэл оюун ухааны хууль эрх зүй, зохицуулалтын орчныг бий болгох, сансар судлал зэрэг шинэ хуулийн төслүүдийг боловсруулах, мөн хүүхэд залууст код бичих ур чадвар олгох чиглэлд Их Британи Улстай хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ.

Элчин сайд Фиона Блайт “Их Британи нь Монгол Улстай боловсролын салбарт маш өргөн хүрээнд хамтран ажиллаж байгаа бөгөөд цахим шилжилтийг эрчимжүүлэх, хүүхэд залууст дижитал ур чадвар зэрэг хамтын ажиллагааны үндэс нь кибер аюулгүй байдлын судалгаа болж байна гэдгийг онцолсон юм.

Бусад мэдээ

Дэлхийн засгийн газруудын дээд түвшний уулзалтын үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал болон АНЭУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайд Абдулла Аль-Гергави нар хоёр улсын засгийн газар хоорондын хамтын ажиллагаа албан ёсоор эхэлж байгааг зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн АНЭУ-д өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд хийсэн айлчлалын үеэр байгуулсан “Засаглалын хөгжил, шинэчлэлийн туршлага

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ