Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Дэлхийн инновацын индекс | Монгол Улс олон улсын патент, венчур хөрөнгө оруулалт, 5G статистикаа “гаргадаггүй”

“Дэлхийн инновацын индекс – 2024” тайланд Монгол Улс олон улсын патент, венчур хөрөнгө оруулалт, 5G , цахилгаан тээврийн хэрэгсэл зэрэг статистик мэдээлэл дутмаг улмаас 133 орноос 67 дугаар эрэмбэлэгджээ.

Харин дунджаас доогуур орлоготой 38 орноос 7 дугаар байранд орсон бол Зүүн Өмнөд Ази, Зүүн Ази, Номхон далайн бүсийн 17 орноос 13 дугаар байранд жагссан байна.

Статистик мэдээллээс харвал инновац шингээх тал дээр Монгол Улс 2023 онтой харьцуулахад даруй 5 байр ухарсан бол инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээ дээр Монгол Улс 9 байр урагшилсан үзүүлэлт гарчээ.

ОнИнновацын индекс – байрИнновац шингээхИнновац шингэсэн бүтээгдэхүүн
12020586554
22021586555
32022718164
42023687960
52024678451

Тэгвэл “Дэлхийн инновацын индекс – 2024” тайланг дараах шалгуур үзүүлэлтээр гаргасан байна.

Шинжлэх ухаан ба инновацын хөрөнгө оруулалт

  • Шинжлэх ухааны нийтлэлүүдийн хувьд Монгол Улс 2022 – 2023 оны хооронд 0.4 хувийн өсөлтийг үзүүлсэн бол 2013  – 2023 оны хооронд 9.7 хувийн өсөлтийг үзүүлжээ.
  • Харин судалгаа хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалтын хувьд Монгол Улс 2021 – 2022 оны хооронд 10.6 хувийн бууралттай байсан бол 2012 – 2022 оны хувьд 5.9 хувийн бууралттай байна.
  • Венчур хөрөнгө оруулалт дээр Монгол Улс ямар нэгэн статистик илгээгээгүй байна.
  • Мөн 2022 – 2023 оны хооронд олон улсын патентын өргөдөл гаргаагүй байна.

Үүний зэрэгцээ, 5G, цахилгаан тээвэр зэрэгт Монгол Улс нь ямар нэгэн статистик мэдээллийг илгээгээгүй байна.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны Сайдын зүгээс зүгээс 5G -г Монгол Улсад нэвтрүүлэх тендерийг даруй зарлахыг Харилцаа холбооны зохицуулах хороонд үүрэг болгоод буй. Түүнчлэн олон улсын статистик тайлан гаргадаг байгууллагуудтай холбогдож, статистик дата мэдээллээ илгээдэг байх үүрэг чиглэлийг өглөө.

Бусад мэдээ

“ШИЛ АЖИЛЛАГАА”

4 ТУСГАЙ САН, ДҮҮРГҮҮДИЙН ГАЗАР ОЛГОЛТЫН МЭДЭЭЛЭЛ ИЛ БОЛЛОО. “Шил” ажиллагааны хүрээнд shilen.gov.mn системд өнөөдрийн байдлаар нэмж 4 тусгай сангийн

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ