Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Хиймэл оюунд суурилсан технологид шилжих бэлтгэл ажлыг хангаж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын шуурхай хурал өнөөдөр /2024.12.09/ боллоо.  Хурлын эхэнд “И-Монгол академи”-ийн захирал Б.Мягмарнаран мэдээлэл хийв. Тэрбээр “Засгийн газрын 100 хоногийн хүрээнд “И-Монгол академи” төрийн албан хаагчдын цахим шуудан харилцааны соёлыг нэвтрүүлж, Засгийн газрын хурлын системийг шинэчлэх, төрийн байгууллагын вэб сайтуудыг нэгтгэх ажлыг хийж гүйцэтгэлээ. Мөн ERP системийг цомхон болгох, хөгжүүлэлт хийв. Тодруулбал, Төрийн байгууллагуудын вэб сайтуудыг нэгтгэх ажил бүрэн дуусаж, 3 байгууллагад тест хийж, 16 яам, 34 агентлагийн админуудад сургалт зохион байгууллаа. Мэдээллээ оруулах хугацаа олгож, 2025 оны нэгдүгээр улиралд багтаан хуучин вэб сайтын домэйн нэрийг хаах юм. Тэр болтол хуучин сайт нь архивын шинжтэй ажиллана. Түүнчлэн хиймэл оюунд суурилсан технологид шилжих бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ хүрээнд “Чимэгэ” болон “Аствишн” ХХК-тай хамтран ажиллаж байна. Эхний байдлаар 2025 оны нэгдүгээр улиралд дээрх шилжилтийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн” хэмээн онцоллоо.

ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “Төрийн байгууллагуудын нэгдсэн вэб сайтыг сайжруулах, нэмж хөгжүүлэлт хийх, яамдын дарга, харьяа газар, салбар байгууллагуудын түвшинд тест хийж, мэргэжлийн багаар зөвлөх үйлчилгээ хийлгэх шаардлагатай байна. Админаар дамжин халдлага үйлдэх нь нэмэгдсэн энэ үед олон админтай байх нь өндөр эрсдэл дагуулна. Тиймээс мэдээллийн аюулгүй байдлыг хангахад онцгойлон анхаарч ажиллах хэрэгтэй байна” хэмээн ярилаа.

Дроны туршилтын бүс байгуулах 5-6 байршлыг тогтоож, эхний ээлжид Дархан-Уул аймаг, Баянзүрх Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байгуулах Засгийн газрын тогтоол гарчээ. Тендер зарлагдаж, ТЭЗҮ хийгдэж байна. Зориулалтаас нь хамаараад зүүн, баруун, говийн бүсэд туршилтын бүс байгуулах боломжтой. Ингэхдээ Батлан хамгаалах, барилга, уул уурхай, хөдөө аж ахуйн чиглэлд туршилт хийгдэх юм. Харин энгийн зураг, бичлэг хийдэг сонирхоргчийн дроныг хязгаарлах газрыг тусгаж, системд нь суурилуулна. Мөн дроны операторыг БНСУ-тай хамтран бэлтгэхээр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Улмаар оператор бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсруулж байна. Түүнчлэн гадны улсууд үйлдвэрлэж буй дроноо турших орон зай Монголд бий. Япон, Солонгос зэрэг дрон үйлдвэрлэгч орнуудад онгоц нисдэггүй агаарын орон зай, агаараа экспортлох тухай ч яригдаж байна. Дроны хууль эрхзүйн зохицуулалтыг бий болгохын тулд холбоотой хуулийг хаврын УИХ-ын чуулганаар оруулахаар төлөвлөж байна.

Иргэд, олон нийттэй харилцах 1111 төвийг нийслэлийн лавлахтай нэгтгэх ажлыг Засгийн газраас үүрэг болгосон. “Ухаалаг засаг” төслийн хүрээнд 1111 төвийг нэвтрүүлж байсан. Харин 2013 оноос нийслэлийн бүртгэлийн системийг хөгжүүлж, иргэдээс ирсэн санал, гомдол, өргөдлийг ангилж, холбогдох дарга нартай нь цахимаар холбож, асуудлыг шуурхай шийдвэрлэж иржээ. Тиймээс 1111 төвийг стресс тайлагч газар бус санал, гомдлыг цаг алдалгүй шийдвэрлэдэг төв болгохоор дээрх шинэчлэлийг хийж байна.

Засгийн газрын 100 хоногийн хүрээнд дижитал шилжилтийг эрчимжүүлэх, цаасгүй засаг, төрийн байгууллагуудын вэб сайтыг нэгтгэх, дроны туршилтын бүс байгуулах, аппле пэй нэвтрүүлэх зэрэг 6 ажлыг үүрэг болгосон. Мөн төрд байгаа мэдээллийг дахин нэхэхгүй байх, тоон гарын үсгийн хэрэглээг хэвшүүлэх, И-Монголийн кодыг экспортлох, энэ чиглэлд хувийн хэвшилтэй хамтран ажиллах, шинэ санаачилга нэвтрүүлэхээр ажиллаж байна. ЦХИХХЯ-наас дээрх ажлуудыг эрчимжүүлж, гүйцэтгэл өндөр байна.

Түүнчлэн сайдын шуурхайг дижитал хэлбэрт шилжүүлж,  дарга нарын ирцийг дашбоардад оруулж, нэгтгэх үүрэг чиглэл өглөө. Төрийн албан хаагчдад мэдээлэл нь нээлттэй байдаг, дотоод менежментээ нэмэгдүүлэх шаардлага бий. Өөрөөр хэлбэл, уламжлалт арга барилаасаа салж 2025 оноос сайдын шуурхай хурлыг дижитал байдлаар хийх үүрэг өглөө.

Бусад мэдээ

“Алслагдсан орон нутагт харилцаа холбооны үйлчилгээг хүргэх нэг шийдэл нь хиймэл дагуулын үйлчилгээ юм”

Олон Улсын Цахилгаан холбооны байгууллага болон Далайд гарцгүй орнуудын олон улсын судалгааны хүрээлэнгээс хамтран “Ази-Номхон далайн бүс нутгийн хиймэл дагуулын

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ