Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Apple Pay Монголд нэвтэрлээ

Дэлхийн 800 сая гаруй хүнд үйлчилж буй Apple Pay олон улсын төлбөрийн систем Монголд нэвтэрлээ. Олон улсын стандарт, шаардлагыг хангасан төлбөрийн үйлчилгээг эх орондоо нутагшуулах зорилгоор Монголбанк Голомт банк, Худалдаа хөгжлийн банктай хамтран технологиороо  дэлхийд тэргүүлэгч Apple компанийн “Apple Pay” үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг хийж гүйцэтгэжээ.

“Apple Pay” үйлчилгээ нь IOS үйлдлийн систем бүхий Apple компанийн ухаалаг гар утас, ухаалаг цаг зэрэг бүтээгдэхүүнийг ашиглан хэрэглэгчдэд төлбөр хийх боломжийг олгодог. 

Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр үндэсний төлбөрийн “₮ карт”-ыг ашиглан олон улсад төлбөр тооцоо хийх нөхцөл бүрдсэн. Мөн манай улсын иргэдэд олон улсын төлбөр тооцооны шинэ гарцыг нээсэн чухал алхам боллоо.

Түүнчлэн Монгол Улсад ашиглагдаж буй 150 гаруй мянган ПОС төхөөрөмжүүдэд iPhone утсаа ашиглан төлбөр тооцоо хийх боломжтой болж байна.  

Apple pay дэлхийн 90 орчим оронд хэрэглэгддэг хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл юм. Африк, Ази, Европ, Латин Америк, Ойрх Дорнод, Хойд Америкийн бүсийн орнуудад Apple Pay ашиглан NFC-ээр төлбөр төлнө. Та Монголд төдийгүй дэлхийн хаана ч явсан дараах тэмдэглэгээ байршсан худалдаа, үйлчилгээний байгууллагад Apple Pay-ээр төлбөр төлөх боломжтой. Дэлхийн хаанаас ч Монгол Улсын 1,600,000 гаруй IOS хэрэглэгчдэд iPhone, Apple Watch, Mac болон iPad гар утсаа ашиглан худалдан авалт хийх нөхцөл ийнхүү бүрдлээ.

Бусад мэдээ

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна

ЦХХХЯ-наас цахим хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, төрийн үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, цахим үндэстэн болох арга

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ