Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

БНХАУ-ын Бейхангийн их сургуулийн тэтгэлэг зарлагдлаа

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Бейхангийн их сургуульд 2025 оноос элсэн орох Доктор (DOCSTA) болон Магистр (MASTA)-ын зэрэг олгохтэтгэлэг хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна.

Хөтөлбөрийн тухай:

НҮБ-ын “Сансрын хэрэглээ” хөтөлбөрийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх зорилгоор БНХАУ-ын Бэйхангийн их сургуулийн санаачилгаар Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр 2006 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн тус хөтөлбөрт Монгол Улс 2008 оноос нэгдсэн. БНХАУ-ын Бэйхангийн их сургууль нь 1952 онд байгуулагдсан бөгөөд хуучнаар Бээжингийн их сургуулийн агаарын хөлгийн инженерчлэл, сансар судлалын чиглэлийн салбар сургууль юм. Энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн хамгийн анхны бөгөөд  Хятадын шилдэг 16 сургуулийн нэг юм.

Суралцах чиглэл:

Д/дСуралцах чиглэлСонгон шалгаруулах оюутаны тоо
1Байршил тогтоох хиймэл дагуулын систем Global Navigation Satellite System (GNSS)  Магистр, Докторын хөтөлбөр
2Зайнаас тандан судалгаа болон газарзүйн мэдээллийн систем Remote Sensing and Geo-Information System (RS&GIS)
3Бага оврын хиймэл дагуулын технологи Micro-satellite Technologies
4Сансрын төслийн менежмент Space Project ManagementМагистрын хөтөлбөр
5Сансрын эрхзүй ба бодлого Space Law and Policy

Хугацаа:  Магистрын хөтөлбөр 1 жил 9 сар, докторын хөтөлбөр 3-4 жил

Тэтгэлгийн хамрах хүрээ:

  • Сургалтын төлбөр;
  • Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй);
  • Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу мастерын хөтөлбөр сард 3000 юань, докторын хөтөлбөр 3500 юань);
  • Гэнэтийн осол эмчилгээний үеийн даатгалын төлбөр (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу);

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх;
  • 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар MASTA хөтөлбөрт өргөдөл гаргагч 35, DOCSTA хөтөлбөрт өргөдөл гаргагч 40 нас хүрээгүй байх;
  • Сансрын технологийн салбар эсхүл судалгааны байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн туршлагатай байх;
  • Англи хэлний ахисан шатны ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;
  • Монгол Улсын болон бусад улсын засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг байгалийн ухаан, мэдээлэл харилцаа холбооны инженерийн чиглэлээр магистр болон бакалавраас доошгүй зэрэгтэй төгссөн байх;
  • Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх;
  • Өргөдөл гаргах хугацаа хүртэл тухайн мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах боломжтой байх.

Бүрдүүлэх материал:

  • Өргөдлийн маягт (Маягтыг https://studyinchina.csc.edu.cn цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж хэвлэнэ. Хэвлэсэн маягт дээр цээж зургаа нааж, гарын үсэг зурсан байна.)
  • Дипломын болон дүнгийн хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийг англи хэл дээр орчуулж баталгаажуулсан байх;
  • Их сургуулийн 2 багш эсхүл профессорын тодорхойлолт;
  • Ажлын газрын тодорхойлолт;
  • Суралцах (судалгааны) төлөвлөгөө (Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 500-аас доошгүй үгтэй зохиомж);
  • Зөвшөөрлийн хуудас (Маягтыг https://studyinchina.csc.edu.cn цахим хуудсанд хандан бүртгүүлж, Pre-Admission Letter баганын Supporting Documents хэсгээс татан авна.)
  • Англи хэлний түвшин тодорхойлох гэрчилгээ (сүүлийн 2 жилийн хугацаанд өгсөн Академик IELTS 6.0, TOEFL 90, эсвэл Duolingo 105 оноо)
  • Гадаад паспортын хуулбар
  • Эрүүл мэндийн шинжилгээ болон цусны шинжилгээний хуулбар
  • Бүрдүүлсэн баримт бичгийн жагсаалт
  • Анкет
  • Гэмт хэрэгт холбогдоогүй тухай баталгааны хуудас
  • Бүрдүүлсэн материал үнэн зөв талаарх баталгааны хуудас

Шалгаруулалт:

Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдын эхний шатны сонгон шалгаруулалтыг ЦХИХХЯ зохион байгуулна. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Бэйхангийн их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ.

ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ

Бусад мэдээ

7 хоног: Алслагдсан багт сүлжээ нэвтрүүлнэ | Хиймэл оюун ухааны хууль эрх зүйн орчныг бий болгоно | Хиймэл дагуулын үйлчилгээ эрхлэгч нартай уулзав

АЛСЛАГДСАН БАГИЙН ИРГЭД ГАР УТАСНААСАА ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АВНА Алслагдсан багийн иргэд гар утаснаасаа төрийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэхээр Цахим хөгжил,

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ