Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Харилцаа холбооны сүлжээний нэгдсэн хяналтын самбартай болно

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын шуурхай хурал 2024 оны 12-р сарын 17-ны өдөр боллоо. Өнөөдрөөс хуралд оролцож буй газар, хэлтсийн дарга нарын ирцийг хяналтын самбарт /дашбоард/ байршуулж эхлэв.

Сайдын шуурхай хуралдааны үеэр ЦХИХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баясгалан, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар нар сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа танилцууллаа.

ЦХИХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь “Засгийн газрын 100 хоног”-ийн хүрээнд гурван ажил гүйцэтгэх үүрэг хүлээжээ. Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн хүрээнд газрын станц барих 5 байршилд үнэлгээ хийж, радио давтамжийн судалгааг гүйцэтгэв. Тус ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 12-р сарын 20-нд хүлээлгэж өгнө. Мөн хиймэл дагуулын арилжааны гэрээний орчуулга хийгдэж, ГХЯ-нд хүргүүлсэн байна. Энэхүү орчуулга батлагдсаны дараа яамдууд руу санал хүргүүлж, эцсийн байдлаар батлана. Ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна.  

Мөн Харилцаа холбооны сүлжээний нэгдсэн хяналтын самбарыг хөгжүүлж, нэвтрүүлэх үүрэг чиглэлийн дагуу хөгжүүлэлт хийгдэж, 2025 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн ашиглах боломжтой болж байна.

ШИВЭЭХҮРЭН БООМТОД 5G ЖОЛООЧГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ТУРШИНА

Хилийн бүс орчимд 5G жолоочгүй тээврийн хэрэгсэл турших ажлыг Шивээхүрэн боомтод хэрэгжүүлэхээр 11 байгууллагын төлөөлөлтэй хамтран ажиллахаар болжээ. Тус боомтод жолоочгүй тээвэр турших дэд бүтэц нь бэлэн учраас 2025 оны 5-р сарын 1-ний өдрөөс өмнө дээрх ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Мөн 5G ашиглах радио давтамжийн хувиарлалтыг төлөвлөсөн байна.  

Цахим мөрийтэй тоглоомын эсрэг ЦЕГ, ХХЗХ-той хамтарсан “Хяналт-1” болон “Хяналт-2” гэсэн арга хэмжээ зохион байгуулжээ. Тус ажлын явцад Монгол Улсаас хандалттай 5241 домэйныг хязгаарласан. Цахим мөрийтэй тоглоомын мөнгөн эргэлт 2022 онд 1.7 их наяд төгрөг, ДНБ-ий 3.2 хувьтай тэнцэж байна.

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн журмыг шинэчлэх ажлын хүрээнд АТГ-ын зөвлөмжийн дагуу ажлын хэсэг хуралдаж, удирдамжийн дагуу үүргээ хуваарилах, журмын судалгаа болон журам өөрчлөх эсэх дээр саналуудаа нэгтгэв.

Харилцаа холбооны төслийн хүрээнд хөдөөгийн алслагсдан багт 2024 онд 50, 2025 онд 50 цэг шинээр оруулахаар төлөвлөснөөс ондоо багтан нийт 18 цэгийг ашиглалтад оруулах нөхцөл бүрджээ. 2025 онд дээрх төлөвлөлтөөс үлдсэн цэгүүд, Хэнтий аймагт 5, Хөвсгөл аймагт 2 нийт 119 цэгт сүлжээ оруулахаар төлөвлөсөн.

ЛАВЛАГАА, ТОДОРХОЙЛОЛТЫГ ТӨРИЙН БАНКНЫ АТМ -ЭЭС АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЖЭЭ

Харин Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор 407 ХУРДАН цэг ажиллаж байгааг онцоллоо. Үүнээс орон нутагт 256, Нийслэлд 103, боомтод 1 цэг байна. 1.6 жилийн хугацаанд дээрх цэгүүдийг байгуулж, 926 мянган үйлчилгээ үзүүлжээ. Түүнчлэн анхан шатны нэгжүүдэд ХУРДАН цэгүүдийг нийслэлийн дүүргүүдэд нэвтрүүлж эхэллээ.

Мөн төрийн үйлчилгээ буюу лавлагаа, тодорхойлолтыг банкуудын АТМ-ээр үзүүлэх ажил Төрийн банкинд бүрэн хэрэгжсэн байна. Тус банкны 114 ATM-ээс лавлагаа, тодорхойлолт гаргах бэлтгэл ажил хангагджээ. Бусад арилжааны банкуудтай энэ асуудал дээр зөвшилцөхөөр ярилцаж байна.

785 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх Засгийн газрын 100 дугаар тогтоолын дагуу 43 байгууллагын 451 үйлчилгээг нэвтрүүлэв. 16 мэдээлэл хариуцагч байгууллагын 124 үйлчилгээг хасан, давхардсан, цахимд шилжих боломжгүй үйлчилгээнүүдийг ангилжээ. Нэмж 24 байгууллагын 210 үйлчилгээг нэвтрүүлэхээр судаллаа. Төрийн үйлчилгээний нэгдсэн системд 1263 үйлчилгээ байгаагаас портал хэлбэрээр 746, оператораар 529, аппликейшнаар 295, киоскоор 105 үйлчилгээг үзүүлж байна. Дээрх ажлын хүрээнд 517 хэрэгцээ шаардлага нь эргэлзээтэй үйлчилгээнүүдийг тодорхой болгожээ.

Төрийн үйлчилгээнд процессын инженерчлэл хийж, дахин загварчлах тухай 1996 оны 36-р тогтоолоор буюу 28 жилийн өмнө хөндөгдөж байжээ. ТЦҮЗГ-аас ЖДҮГ-т 3 сарын хугацаанд процессын инженерчлэл хийж, бүтэц, чиг үүргийг зөв болгох, системтэйгээр нэгдсэн бодлогоор цахимжуулах, оролцогч талуудыг тодорхой болгох, уялдаатай байх, төрийн албыг цомхон, чадварлаг болгох тал дээр анхаарч ажиллав.

Дээрх танилцуулга, ажлын явцтай танилцсаны дараа ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү доорх үүрэг чиглэлийг холбогдох дарга нарт өглөө.

  1. Цахим салбартай холбоотой зөвлөл, үндэсний хорооны асуудлыг цэгцэлж, төр хувийн хэвшлийн байгууллагууд хэрхэн хамтран ажиллахыг бодлогын түвшинд тодорхойлох.
  2. Процессын дахин инженерчлэл хийхдээ иргэдийн хамгийн түгээмэл авдаг үйлчилгээнд анхаарах. Ингэхдээ хиймэл оюун, технологийн дэвшлийг ашиглан хэрхэн загварчилж болохыг судалж, олон улсын туршлагаас хуваалцах.
  3. Шилэн дансны системийг сайжруулж, иргэдэд ойлгомжтой, хялбар байдлаар хөгжүүлж, шинэчлэх,
  4. Агаарын бохирдлыг бууруулахад инновацын ямар шийдэл байж болох, инновац, өндөр технологид яам манлайлалтай оролцох зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

Бусад мэдээ

“Цахимд хэвшье” уриатай “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээ Хангайн бүсийн эхний аймаг Баянхонгор аймагт эхэллээ

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Цахим аймаг бодлогын зөвлөмжийг орон нутагт хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ