Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан мэргэжилтнүүдийг шагналаа

Цахим хөгжил, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, салбартаа болон компанидаа мэргэжлээрээ олон жил үр бүтээлтэй ажиллаж буй “Скайтел” ХХК-ийн мэргэжилтнүүдийг шагнаж урамшууллаа.

Мэргэжлийн туршлага, ур чадвараар хамт олондоо үнэлэгдсэн ажилтнуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн зарлигаар Төрийн одон, медаль олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу шагналыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү гардуулан өгч, баяр хүргэж ажлын амжилт хүслээ.

Тодруулбал, “Скайтел” ХХК-ийн Технологийн газрын Хэрэглэгчдийн сүлжээний албаны захирал Ш.Мөнгөнчимэг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Үйл ажиллагааны газрын худалдан авалт, аж ахуйн албаны жолооч Д.Мөнхбат Алтангадас одонгоор шагнуулсан байна. Мөн Хөдөлмөрийн хүндэт медалиар Маркетингийн газрын Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны захирал Г.Сайнбаяр, Борлуулалтын үйлчилгээний газрын Мобайл борлуулалтын албаны хэлтсийн менежер Э.Мөнхбаяр, Борлуулалтын үйлчилгээний газрын Медиа борлуулалтын албаны Ахлах мэргэжилтэн Д.Уранчимэг, Технологийн газрын Техник төлөвлөлт, инновацийн албаны мэргэжилтэн Ш.Лхамсүрэн нар шагнууллаа.

Энэ жил үүрэн холбооны үндэсний оператор “Скайтел” ХХК-ийн 25 жилийн ойн баяр тохиож  байна. “Скайтел” компанийнхандаа халуун баяр хүргэе.

Бусад мэдээ

“Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нь” өгөгдлийн Хакатон тэмцээн энэ сарын 27,28-ны өдрүүдэд зохион байгуулагдана

Зорилго Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор өгөгдөлд суурилсан загвар боловсруулж, хиймэл оюун ухааны шийдлийн загвар боловсруулах, олон

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ