Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам 2025 онд салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд үндсэн чиглэлд туссан хууль тогтоомжийн төслийг боловсруулах, захиргааны хэм хэмжээний актын тоог 2 дахин бууруулах, эрх олгосон заалтын хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллаж байна. 

Тухайлбал, ЦХИХХ-ны сайдын эрхлэх асуудлын хүрээнд хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор ХЗДХ-ийн сайдтай хамтарсан үзэл баримтлалын төсөл боловсруулжээ. 

Харилцаа холбооны тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Шуудангийн тухай хууль, Радио долгионы тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах уу, шинэчлэл хийх үү гэдэг асуудал бий. Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 онд хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгасны дагуу Харилцаа холбоо болон Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд хэрэгжилтийн үр дагаварт 2023 онд, Шуудан болон Радио долгионы тухай хуульд хэрэгжилтийн үр дагаварт 2024 онд тус тус үнэлгээ хийжээ. 

Тухайлбал, Харилцаа холбооны тухай хууль нь 1996 онд батлагдаж, үүнээс хойш 20 гаруй удаа нэмэлт өөрчлөлт оруулав. Тиймээс орчин үеийн технологийн үсрэнгүй хөгжилтэй зэрэгцүүлэн тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын оронд шинэчлэн найруулах саналтай байгаагаа салбарын хуульчид дурдав. 

Харин Сансрын тухай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага байгаа эсэхэд урьдчилан тандан судалгаа хийжээ. Мөн нисэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/-ын тухай хуулийн төсөл ч боловсруулсан.  Эдгээр нь анхдагч хуулийн төслүүд юм.

Түүнчлэн 2024 онд Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль батлагдсан. Улмаар виртуал бүсэд бүртгэлтэй мэдээллийн технологийн компанид татварын болон татварын бус дэмжлэг олгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр дараах ажлууд хийгджээ. 

  • ЦХИХХЯ-ны Цахим шилжилтийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Бат-Өлзийгөөр ахлуулсан “Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулах” ажлын хэсэг 
  • Сайдын зөвлөх М.Тулгатаар ахлуулсан “Виртуал бүсийн ажиллах журам, түүнд бүртгүүлсэн хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх тухай журмын төслийг боловсруулах” ажлын хэсгийг тус тус байгуулаад байна. 

Мэдээлэл, технологийн салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх бодлого, анхдагч хуулийн төсөл, тулгамдаж буй бусад асуудлаар салбарын хуульч, мэргэжилтнүүдтэй хэлэлцүүлэг өрнүүлж, санал хүсэлтийг ийнхүү сонслоо. Уг хэлэлцүүлэгт ЦХИХХ-ны Сайдын зөвлөх М.Тулгат, Д.Нарантуяа, ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатар, ХХБЗГ-ын дарга Д.Баясгалан, СБТГ-ын дарга Ш.Батзаяат, ХХ-ийн дарга Л.Нямдорж тус яамны холбогдох албан хаагчид болон харьяа, салбар байгууллага, ХХЗХ, үүрэн холбооны оператор болон мэдээллийн технологийн компаниудын хуулийн нэгжийн албан хаагчид оролцлоо.

ЦХИХХЯ байгуулагдсанаас хойш Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, Тоон гарын үсгийн тухай хууль батлагдсан. Гэхдээ дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаан хурдтайгаар хөгжиж буй энэ үед хууль хоорондын уялдаа, шинэ технологийг даган гарах хуулийн хэрэгцээ шаардлага бий. Тиймээс ЦХИХХЯ-наас салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход онцгойлон анхаарч ажиллаж байна. 

Бусад мэдээ

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ