Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Хиймэл оюун ухааныг хөгжлүүлэхийн тулд бодлого, стратегиа тодорхойлох нь чухал байна

Хиймэл оюун ухаан нь орчин үеийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч боллоо. Улс орнууд энэ салбарт үндэсний хэмжээний стратеги боловсруулж, хэрэгжүүлж байна. Тухайлбал, АНУ, Хятад болон Европ тивийн улсууд бүс нутгийн судалгаа, хөгжил, хэрэглээнд томоохон хөрөнгө оруулалт хийж, үндэсний хэмжээний стратеги гаргасан. Мөн Азийн Сингапур, БНСУ, Японд эдийн засгийн өсөлтийн гол хөшүүрэг нь хиймэл оюун ухаан хэмээн тодорхойлж байна. Тэгвэл бага болон дунд орлоготой орнууд хиймэл оюун ухааны зах зээлийг ашиглан хөгжлийн явцаа түргэсгэхээр зорьж эхнээсээ хиймэл оюун ухааны стратегиа зарлаад буй.

Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх өрсөлдөөн дэлхий даяар эрчимжиж буй энэ үед Монгол Улс ч гэсэн хиймэл оюун ухааны үндэсний стартегитай болох ажлыг эрчимжүүллээ. Энэ хүрээнд гарааны бизнесийн эко системийг хэрхэн сайжруулах, нээлттэй өгөгдлийн хүрээг тэлэх, цаашид салбарт баримтлах бодлогын хууль эрх зүйн орчны талаар судалгаа хийж, стратегиа боловсруулах ажил ид өрнөж байна. Мөн ЦХИХХЯ-наас хиймэл оюун ухааны үндэсний стратегийг боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг ирэх 2-р сарын 13-ны өдөр зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор салбар бүрийн оролцогч талуудыг хамруулсан хэлэлцүүлгийг ЦХИХХЯ, Мэдээллийн технологийн үндэсний парк, И-Монгол академи хамтран өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монголын AI хөгжүүлэгч залуус өргөнөөр оролцож, үндэсний стратегид тусгах санал, хүсэлтээ илэрхийлэв. 

Монгол Улсад хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд тулгарч буй гол бэрхшээлүүд дараах байдлаар нэрлэлээ. 

Үүнд,  

  • Боловсон хүчний хомсдол: Хиймэл оюун ухааны салбарыг хөгжүүлэхэд мэргэшсэн боловсон хүчин дутагдаж байна. Энэ нь судалгаа, хөгжүүлэлт, хэрэгжилтийг удаашруулах гол хүчин зүйл болжээ.
  • Санхүүжилт: Хиймэл оюун ухааны судалгаа, хөгжүүлэлт нь өндөр зардалтай. Монголд энэ салбарт төр, хувийн хэвшлийн санхүүжилт хангалтгүй байна.
  • Дэд бүтцийн хөгжил: Хурдтай интернет, өндөр хүчин чадалтай компьютер зэрэг хиймэл оюун ухааны хөгжилд зайлшгүй шаардлагатай дэд бүтэц хангалттай хэмжээнд хөгжөөгүй.
  • Өгөгдлийн нээлттэй байдал: Хиймэл оюун ухааны сургалт, хөгжилд шаардлагатай өгөгдлийн сан, мэдээллийн нээлттэй байдал хангалтгүй.
  • Хууль эрх зүйн орчин бүрдээгүй: Хиймэл оюун ухааны хөгжилтэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалт дутмаг байгаа нь хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэж байна зэрэг асуудлыг дурдлаа. 

Тиймээс дээрх тулгамдаж буй асуудлуудаас нэн тэргүүнд боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэхэд анхаарахыг онцлов. Мөн хиймэл оюун ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг хөгжүүлэх, олон улсын туршлагаас суралцах тухай ч хөндөгдсөн. Түүнчлэн хиймэл оюун ухааны салбарт санхүүжилтыг нэмэгдүүлэх, судалгаа, хөгжүүлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлага ч байгаа юм. 

Хиймэл оюун ухааны үндэсний стратегитай улс орнууд дараах байдлаар асуудлуудаа тусгажээ.

Үүнд:

  • Судалгаа хөгжүүлэлт: Хиймэл оюун ухааны үндсэн судалгааг төрөөс дэмжиж, шинэ технологи бүтээхэд анхаарч байна. 
  • Боловсон хүчин бэлтгэх: Тус салбарт ажиллах чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгдэж байна. 
  • Дэд бүтцийг хөгжүүлэх: Хиймэл оюун ухааны хөгжилд шаардлагатай их хэмжээний мэдээллийн сан, суперкомпьютер зэрэг дэд бүтцийг бий болгож байна. 
  • Ёс зүй, хууль эрх зүйн асуудлыг зохицуулах: Хөгжлийн үед гарч болох эрсдэл, асуудлыг урьдчилан харж, зохицуулах арга хэмжээ авч байна. 

Хиймэл оюун ухаан нь дэлхийн ирээдүйг тодорхойлох хамгийн нөлөө бүхий технологи юм. Улс орнууд тус салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж, үндэсний хэмжээний стратеги боловсруулж байгаа нь энэхүү технологийн ач холбогдлыг харуулж байна. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулат хийхээ зарлалаа. Харин Монгол Улс хиймэл оюун ухааны хөгжлийг дэмжиж, үндэсний хэмжээний стратеги боловсруулахаар ажиллаж байна. 

Ирээдүйд үнэ цэнийг бүтээх арга барил өөрчлөгдөж, хүний оролцоогүйгээр хөдөлмөрийн бүтээмжийн асар том ялгаа бий болох гэж байна. Энэхүү үсрэнгүй хөгжиж буй технологийн дэвшилтэй хөл нийлүүлэхийн тулд салбарын бодлогоо зөв чиглүүлж, хүний нөөцөө бэлдэх, инновацын чиглэлд онцгой анхаарах үе ирснийг онцлов. 

Бусад мэдээ

Монголын сансрын үндэсний зөвлөл, ОНДО Спейс ХХК нар Япон улсын Кюүшүгийн технологийн институттай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

ҮЙЛ ЯВДАЛ Монголын сансрын үндэсний зөвлөл, ОНДО Спейс ХХК нар Япон улсын Кюүшүгийн технологийн институттай хамтран ажиллах санамж бичигт гарын

“Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээний судалгаа” олон нийтэд танилцуулж байна

ҮЙЛ ЯВДАЛ “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээний судалгаа” олон нийтэд танилцуулж байна 2022.02.22 Цахим хөгжил, харилцаа

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ