Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

21 аймгийн үйлчилгээ цахимжиж, орон нутагт “e-mongolia” төвүүд нээгдэж байна

2022.07.19

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон И-Монгол академийн хамтарсан баг 2022 оны 03 дугаар сараас 06 дугаар сарын хооронд хөдөө орон нутагт ажиллаж, 21 аймгийн нутгийн захиргааны 1281 үйлчилгээг цахимжууллаа. Тодруулбал, Архангай аймаг – 51 үйлчилгээ Баянхонгор аймаг – 31 үйлчилгээ Баян-Өлгий аймаг – 52 үйлчилгээ Булган аймаг – 62 үйлчилгээ Говь-Алтай – 51 үйлчилгээ Говьсүмбэр – 61 үйлчилгээ Дорнод аймаг – 73 үйлчилгээ Дорноговь аймаг – 72 үйлчилгээ Дундговь аймаг – 64 үйлчилгээ Дархан уул аймаг – 61 үйлчилгээ Орхон аймаг – 74 үйлчилгээ Өвөрхангай аймаг – 67 үйлчилгээ Сүхбаатар аймаг – 76 үйлчилгээ Сэлэнгэ аймаг – 73 үйлчилгээ Төв аймаг – 58 үйлчилгээ Өмнөговь аймаг – 46 үйлчилгээ Хөвсгөл аймаг 71 үйлчилгээ Хэнтий аймаг – 71 үйлчилгээ, Завхан аймаг – 50 үйлчилгээ Увс аймаг – 51 үйлчилгээ Ховд аймаг – 66 үйлчилгээ зэрэг 1280 үйлчилгээ цахимжиж, “e-mongolia”-с авах боломжтой болсон юм.

Мөн орон нутгийн иргэдэд “e-mongolia”-г ашиглан цахим үйлчилгээг хэрхэн суурин компьютераасаа авах талаар мэдээлэл, заавар, зөвлөгөөг өгөх нээлттэй хаалганы өдөрлөгийг орон даяар зохион байгууллаа. Түүнчлэн Завхан аймагт шинээр “e-mongolia” төвийг нээлээ. Ингэснээр нийт 14 аймагт иргэдэд цахим үйлчилгээний заавар зөвлөгөө өгөх “e-mongolia” төв нээгдсэн гэсэн үг юм.

“e-Mongolia” төв нээгдсэн аймгуудыг нэрлэвэл:

  1. Төв аймаг
  2. Сэлэнгэ
  3. Орхон
  4. Дархан
  5. Хэнтий
  6. Сүхбаатар
  7. Өмнөговь
  8. Өвөрхангай
  9. Баянхонгор
  10. Говь-Алтай
  11. Ховд
  12. Увс
  13. Хөвсгөл
  14. Завхан

Харин бусад аймгуудын хувьд ирэх оноос нутгийн иргэдэд заавар, зөвлөгөө өгөх “e-mongolia” төвийг нээхээр төлөвлөж байгаа ажээ.

Орон нутгийн үйлчилгээг иргэд авахын тулд

  • e-mongolia.mn сайтад өөрийн эрхээр нэвтэрнэ
  • Үйлчилгээнүүд цэсээс ОРОН НУТАГ гэсэн цэсийг сонгож, аймгаа сонгон үйлчилгээгээ авна.

Орон нутгийн үйлчилгээ нь гар утасны аппликейшнд ороогүй гэдгийг анхаараарай.

Үүний зэрэгцээ 21 аймгийн нутгийн захиргааны байгууллагуудыг дотоод удирдлагын нэгдсэн систем www.erp.e-mongolia.mn-д холбох, системийн ашиглалтын талаар заавар зөвлөмж өгөх, төрийн албан хаагч болон төрийн үйлчилгээний оператор ажилтныг сургах, цахим жишиг аймаг болоход мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах, орон нутгийн иргэд болон төрийн албан хаагчдад мэдээллийн технологийн ур чадвар олгох сургалтуудыг тус тус зохион байгууллаа.

 

 

Бусад мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдэд тоон гарын үсгээ авахыг уриаллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2023.04.06/ “E-Business” платформын нээлтийн арга хэмжээнд оролцохдоо авлига, хүнд сурталгүй, цахим Монгол Улс болоход ард иргэдийн оруулах хамгийн том хувь нэмэр нь хүн тоон гарын үсэгтэй болох гэдгийг онцоллоо. Мөн оны эцэс гэхэд “e-Mongolia” системийн 1.5 сая хэрэглэгчийг тоон гарын үсэгт шилжүүлж чадвал том хэмжээний цахим хувьсгал болно. Тиймээс иргэддээ хандаж тоон гарын үсгээ авахыг уриалж байна гэсэн юм. Цахим гарын үсгийн тухай хуулиар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэдэд тоон гарын үсгийг таван жилийн хугацаагаар үнэ төлбөргүй олгож байна. Тоон гарын үсгийг иргэний үнэмлэх, token болон ухаалаг утсанд суурилуулах боломжтой ба өнөөдрийн байдлаар 603 мянган иргэнд тоон гарын үсэг олгожээ.

Цахимд_хэвшье_Төв

“Цахимд хэвшье” арга хэмжээний төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Төв аймгийн ЗДТГ, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагууд, үүрэн телефоны оператор болон бусад, жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлчилгээний байгууллагууд, төрийн байгууллагын үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ систем, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаар Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн байгууллагуудаас хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагааны чиглэлийн дагуу харилцан санал, мэдээлэл солилцлоо.

“Дижитал Алматы-2024” олон улсын форум зохион байгуулагдаж байна

Бүгд Найрамдах Казакстан Улсын Алматы хотноо төв Азийн хамгийн том мэдээлэл технологийн олон улсын дижитал форум болох “Дижитал Алматы-2024” арга хэмжээ 2024 оны 02 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү олон улсын форумд Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэгийн гишүүн болон ажиглагч орнуудаас гадна Египт, Уганда, Того зэрэг Африкийн зарим орнуудаас оролцож буйгаараа онцлог болж байна. Форумын үеэр Казакстан, Узбекстан, Киргизстан, ОХУ, Беларус зэрэг улсын ерөнхий сайд нар, цахим бодлогын яам, агентлагийн сайд, дарга нар оролцож цахим шилжилттэй холбоотой өөрийн улс орны бодлого, туршлага, программ хангамжийн бүтээгдэхүүн, систем шийдлүүдийн талаар илтгэл, танилцуулга хийж, шинэ үеийн цахим технологи улс орны эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадварт ямар үүрэг гүйцэтгэж буй талаар онцолж байв. Тус форум 50 салбар хуралдаанаар 200 гаруй илтгэгч, аж үйлдвэрийн X-дижитал өөрчлөлт, дижитал үйлдвэрлэлийн экосистем, кибер аюулгүй байдал, дижитал өөрчлөлтийн бодлого стратеги, даатгал, нотариатын цахимжилт, автомат хяналтын систем, их өгөгдлийн менежмент, ESG өөрчлөлтийн дижитал шийдлүүд, финтех дэх блокчейн технологийн үүрэг, хөгжлийн хэтийн төлөв, виртуал сургалт, тэргүүлэх чиглэлүүдийн цахимжилт, дижитал өөрчлөлтийн стратеги чиг хандлагын талаар 3 өдрийн турш улс орнууд сайн туршлагаасаа хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.