
Телевиз, радиогийн аналоги системийг тоон технологид шилжүүлэв
ҮЙЛ ЯВДАЛ Телевиз, радиогийн аналоги системийг тоон технологид шилжүүлэв 2021.02.21 Монгол Улс тоон технологи рүү шилжих туршилтыг 2010 оноос эхлүүлсэн. Тодруулбал, 2010 оны 06 дугаар
ҮЙЛ ЯВДАЛ
2022.06.15
Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Нээлттэй өгөгдлийн жагсаалт”-ыг баталлаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 12.1 дэх хэсэгт “Хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр, тэдгээрийн эрэлт, хэрэгцээг харгалзан эдийн засаг, бизнесийг дэмжих, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх, мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй, хязгаарлалттай болон хаалттай мэдээллийн хүн, хуулийн этгээд, төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг тодорхойлох боломжгүй болгон боловсруулж, нээлттэй өгөгдөл болгож болно.” гэж заасны дагуу төрийн байгууллагуудын саналыг үндэслэн нийт 70 байгууллагын 606 нээлттэй өгөгдлийн жагсаалтыг баталж, олон нийтэд ил тод, нээлттэй байршуулах хугацааг тогтоолоо.
Энэхүү тогтоол батлагдсанаар төрийн байгууллага өөрийн цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа мэдээллийг нээлттэй өгөгдөл болгох замаар олон нийтэд нээлттэй болгон нийтэлж, иргэн, хуулийн этгээд төрөөс бий болгосон нээлттэй өгөгдлийг өөрийн бизнес, үйлдвэрлэл, техник технологи, мэдлэгийг хөгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр бий болгохдоо ашиглах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бүтээлч санал, санаачилгыг дэмжих боломжтой болно.
Нээлттэй өгөгдлийг Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 18 ны өдрийн 200 дугаар тогтоолоор баталсан “Мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэхэд тавигдах шаардлага, ашиглах нөхцөл журам”-ын дагуу машинд уншигдах форматын дагуу боловсруулж, хандалт хийх боломжтой байдлаар цахим хуудаст байршуулах бөгөөд ямар нэгэн бүртгэл, бичиг баримт шаардахгүйгээр чөлөөтэй ашиглаж, хэрэглэж, дахин түгээх нөхцөл бүрдэх юм.
ҮЙЛ ЯВДАЛ Телевиз, радиогийн аналоги системийг тоон технологид шилжүүлэв 2021.02.21 Монгол Улс тоон технологи рүү шилжих туршилтыг 2010 оноос эхлүүлсэн. Тодруулбал, 2010 оны 06 дугаар
ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал Хүний эрхийн үндэсний комисст ажиллалаа 2022.10.25 Цахим хөгжлийг дэмжих багц хууль энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр
ЦХХХ-ны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Эстони улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг болон холбогдох албаныхан ажиллаж, өнөөдөр Эрүүл
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төв шуудан, Сүхбаатарын талбай - 1, Энх тайвны өргөн чөлөө, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар 15160-0012