
Төслийн хүрээнд
- Иргэд, олон нийтэд кибер аюулгүй байдлын талаарх ойлголт, мэдлэгийг түгээх,
- “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал”-ын протокол үйлдэх
- Төрийн албанд ажиллаж буй мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Мөн талууд Монгол Улсын кибер аюулгүй байдлыг бэхжүүлж, дижитал нийгмийг бүтээх, улс орны цахим өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлд хамтран ажиллах юм.
Уг төслийг Монгол Улсын талаас Цахим хөгжил, харилцаа холбоноы яам, ШУТИС, Удирдлагын академи, МУИС, Дотоод хэргийн их сургууль, Үндэсний дата төв, И-Монгол академи зэрэг байгууллагууд хэрэгжүүлэх бол Япон улсын талаас төслийн хэрэгжилтийн үеэрх бүхий л шаардлагатай заавар, зөвлөгөөг өгөх ажээ.
