MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Соёлын салбарт цахим төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хангана

2022.02.21

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэгтэй уулзлаа. Соёлын яам нь Монгол Улсын Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын урт хугацааны бодлого “Алсын хараа-2050” -д тусгагдсан цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэтэй санал солилцож, цаашид цахим шилжилттэй холбоотой ажилд хамтран ажиллахаар болов. Уулзалтын хүрээнд Соёлын яамны зүгээс цахим шилжилттэй холбоотой ажлуудаа танилцуулж, “e-Mongolia” платформд үйлчилгээгээ нэвтрүүлэх талаар эхний байдлаар санал солилцлоо. Цаашид Соёлын салбарт хэрэгжих цахим төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хэрхэн хангаж ажиллах талаар талууд ярилцлаа.

Share on facebook
Share on twitter

Бусад мэдээ

Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчдад “Цахим ур чадвар олгох” сургалт зохион байгууллаа

ЦХХХЯ, ТЦҮЗГ, И-Монгол академи УТҮГ-ын хамтарсан баг өнөөдөр (2023.09.12) “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчдын цахим ур

Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

ҮЙЛ ЯВДАЛ Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ 2021.10.27 УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр /2021.10.27/