
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал үүрэгт ажилдаа орлоо
ҮЙЛ ЯВДАЛ Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал үүрэгт ажилдаа оров 2022.08.30 Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 143 дугаар
ҮЙЛ ЯВДАЛ
2022.02.18
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд өнөөдөр 21 аймгийн Засаг дарга нартай уулзлаа. Тус уулзалтад Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ, “И-Монгол” УТҮГ-ын захирал Л.Энхбат болон тус яамны газрын дарга оролцов. Танилцуулгын эхэнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан цахим хөгжлийн багц таван хуулийн талаарх мэдээллийг аймгийн удирдлагуудад өгсөн юм. Түүнчлэн аймаг, нийслэлийн засаг даргын тамгын газарт Мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, төрийн дижитал шилжилтийг хэрэгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг бүхий CIO (Chief Information Officer) –ийн орон тоог төсөвт багтаан бий болгох. Уг албан тушаалтан ЦХХХЯ-тай хамтарч ажиллах ажээ. Үүрэн холбооны дахин дамжуулах сүлжээ станц байгуулах Хөдөөгийн алслагдсан багуудыг үүрэн холбооны сүлжээнд холбох, хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх Өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбох Гэр хорооллын бүсэд өндөр хурдны интернэтийн үйлчилгээ хүргэх Шуудангийн хүргэлтийн давтамж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг энэ 2022 онд багтаан хийхээр төлөвлөжээ.
Мөн “И-Монгол” УТҮГ-ын зүгээс өнгөрсөн онд 8 аймгийн нутгийн захиргааны үйлчилгээг цахимжуулсан бол энэ 2022 онд үлдсэн аймгуудыг цахимжуулах, орон нутагт төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулах, операторын горимоор төрийн үйлчилгээг үзүүлэх, орон нутгийн иргэд рүү чиглэсэн сургалт зохион байгуулах зэрэг үйл ажилагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.
ҮЙЛ ЯВДАЛ Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал үүрэгт ажилдаа оров 2022.08.30 Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 143 дугаар
ҮЙЛ ЯВДАЛ Зайнаас тандан судлах технологийг Хөдөө аж ахуйн салбарт ашиглана 2022.10.03 “Зайнаас тандан судлалын азийн 43 дахь бага хурал”-ыг ШУА-ийн байранд зохион байгуулж байна.
ҮЙЛ ЯВДАЛ Х.Магсаржавын цэрэг буюу Холбооны анхны сайд Дэчингийн Дэндэв 2021.11.03 Аливаа салбар, салбарынхаа үүсэл хөгжлийн ойг тэмдэглэхдээ түүний туулж өнгөрүүлсэн түүхэн замналыг бичиж үлдээхийг
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төв шуудан, Сүхбаатарын талбай - 1, Энх тайвны өргөн чөлөө, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар 15160-0012