
Digital Nation -2021 | Цахим эриний хурдтай тоглогчид
ҮЙЛ ЯВДАЛ Digital Nation -2021 | Цахим эриний хурдтай тоглогчид 2021.08.27 Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн “ICT EXPO” энэ жилээс “Digital Nation”
ҮЙЛ ЯВДАЛ
2022.07.19
Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон И-Монгол академийн хамтарсан баг 2022 оны 03 дугаар сараас 06 дугаар сарын хооронд хөдөө орон нутагт ажиллаж, 21 аймгийн нутгийн захиргааны 1281 үйлчилгээг цахимжууллаа. Тодруулбал, Архангай аймаг – 51 үйлчилгээ Баянхонгор аймаг – 31 үйлчилгээ Баян-Өлгий аймаг – 52 үйлчилгээ Булган аймаг – 62 үйлчилгээ Говь-Алтай – 51 үйлчилгээ Говьсүмбэр – 61 үйлчилгээ Дорнод аймаг – 73 үйлчилгээ Дорноговь аймаг – 72 үйлчилгээ Дундговь аймаг – 64 үйлчилгээ Дархан уул аймаг – 61 үйлчилгээ Орхон аймаг – 74 үйлчилгээ Өвөрхангай аймаг – 67 үйлчилгээ Сүхбаатар аймаг – 76 үйлчилгээ Сэлэнгэ аймаг – 73 үйлчилгээ Төв аймаг – 58 үйлчилгээ Өмнөговь аймаг – 46 үйлчилгээ Хөвсгөл аймаг 71 үйлчилгээ Хэнтий аймаг – 71 үйлчилгээ, Завхан аймаг – 50 үйлчилгээ Увс аймаг – 51 үйлчилгээ Ховд аймаг – 66 үйлчилгээ зэрэг 1280 үйлчилгээ цахимжиж, “e-mongolia”-с авах боломжтой болсон юм.
Мөн орон нутгийн иргэдэд “e-mongolia”-г ашиглан цахим үйлчилгээг хэрхэн суурин компьютераасаа авах талаар мэдээлэл, заавар, зөвлөгөөг өгөх нээлттэй хаалганы өдөрлөгийг орон даяар зохион байгууллаа. Түүнчлэн Завхан аймагт шинээр “e-mongolia” төвийг нээлээ. Ингэснээр нийт 14 аймагт иргэдэд цахим үйлчилгээний заавар зөвлөгөө өгөх “e-mongolia” төв нээгдсэн гэсэн үг юм.
“e-Mongolia” төв нээгдсэн аймгуудыг нэрлэвэл:
Харин бусад аймгуудын хувьд ирэх оноос нутгийн иргэдэд заавар, зөвлөгөө өгөх “e-mongolia” төвийг нээхээр төлөвлөж байгаа ажээ.
Орон нутгийн үйлчилгээг иргэд авахын тулд
Орон нутгийн үйлчилгээ нь гар утасны аппликейшнд ороогүй гэдгийг анхаараарай.
Үүний зэрэгцээ 21 аймгийн нутгийн захиргааны байгууллагуудыг дотоод удирдлагын нэгдсэн систем www.erp.e-mongolia.mn-д холбох, системийн ашиглалтын талаар заавар зөвлөмж өгөх, төрийн албан хаагч болон төрийн үйлчилгээний оператор ажилтныг сургах, цахим жишиг аймаг болоход мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах, орон нутгийн иргэд болон төрийн албан хаагчдад мэдээллийн технологийн ур чадвар олгох сургалтуудыг тус тус зохион байгууллаа.
ҮЙЛ ЯВДАЛ Digital Nation -2021 | Цахим эриний хурдтай тоглогчид 2021.08.27 Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн “ICT EXPO” энэ жилээс “Digital Nation”
ҮЙЛ ЯВДАЛ Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдлаа 2022.01.06 Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Харилцаа холбоо,
ҮЙЛ ЯВДАЛ БНХАУ-ын Баруун хойд бүсийн политехникийн их сургуулийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа 2022.02.15 Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төв шуудан, Сүхбаатарын талбай - 1, Энх тайвны өргөн чөлөө, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар 15160-0012