Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

5G технологийг Монгол Улсад нэвтрүүлэхэд ОУЦХБ-тай хамтран ажиллана

2022.02.25

Монгол Улсад 5G технологийг 2023 оноос нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ХХМТГ-ын даргын 2020 оны А/45 дугаар тушаалаар “Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл”-ийг баталсан. Мөн 2021 онд Монгол Улс 5G технологийн туршилтыг амжилттай зохион байгуулсан бөгөөд өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яам бодлого, зохицуулалтын орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Тэгвэл Олон Улсын цахилгаан холбооны байгууллага Монгол Улсад 5G технологийг нэвтрүүлэхэд зах зээлийн бэлэн байдлыг тодорхойлохоор 2021 онд 11 дүгээр сараас эхлэн ажиллаж, “Market readiness for future IMT /5G/ network” сэдэвт зөвлөх үйлчилгээний эцсийн тайланг 2022 оны 02 дугаар сард ирүүлжээ. Энэхүү тайланг танилцуулах хурал өнөөдөр /2022.02.25/ цахимаар боллоо. Тус цахим хуралд НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлагууд болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.

5G технологийг 2023 онд Монгол Улсад нэвтрүүлэхэд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Олон улсын цахилгаан холбооны байгууллага хамтран бодлого зохицуулалт, дэд бүтэц, экосистемийг бүрдүүлэх, 5G ач холбогдлыг салбар бүрд сурталчлан таниулах гэсэн чиглэлд ажлын хэсэг байгуулан, тус ажлыг эрчимжүүлэхээр тохиролцов.

Бусад мэдээ

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ Завхан аймагт өрнөж байна

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж байна. Завхан аймгийн Засаг даргын орлогч Ш.Мянганбаяр болон холбогдох албаны хүмүүст “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулж, санал солилцлоо. #цахим_аймаг #Завхан

Бизнес эрхлэгчдийн цахим туслагч “E-business” үйлчилгээг сайжруулна

Компани, ТББ, хоршоо бүртгүүлэх, тусгай зөвшөөрөл сунгуулах зэрэг 780 төрлийн цахим үйлчилгээ үзүүлдэг “E-business” платформыг бизнес эрхлэгч хүн бүрд яаж илүү үр дүнтэй болгох вэ? Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ЦХХЯ-ны хэрэгжүүлсэн “E-Business платформд процессын дахин инженерчлэл хийх” төслөөр энэ асуултын иж бүрэн хариултыг олж тодорхойлж байна. Техник, зохион байгуулалт, системийн чанартай олон талт асуудлыг дэлхийд бизнес процессын дахин инженерчлэлийн арга зүйгээр шийдвэрлэдэг. Тухайлбал, хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой Улсын бүртгэлийн багц хууль, бусад хууль, Засгийн газрын цахим шилжилтийн бодлогын хэрэгжих явцад ямар бэрхшээл тулгарч буйг шалтгаан, нөхцөлтэй нь тодорхойлж, эрх зүйн болон техникийн санал шийдэл гаргаж байна. E-business платформ нь жилийн хугацаанд төрийн 780 үйлчилгээг хууль эрх зүйн өнөөгийн боломжоор цахимжуулж, 24,000 хэрэглэгчид 50 мянга 400 орчим удаа хүргээд байгаа юм. Цаасан хүнд суртлыг багасгаж, цахимжилтыг түргэсгэхэд бүртгэл, хууль эрх зүйн, төрийн байгууллагуудын уялдааг холбоог сайжруулах дараагийн шатны сорилтуудыг даван туулах зүй ёсны шаардлага урган гараад байна.

Мэдээллийн технологийн нэгдсэн арга хэмжээ “Цахимд хэвшье” Завхан аймагт боллоо

“Цахимд хэвшье” үндэсний хэмжээнд өрнөж буй аяны хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “И-Монгол академи” УТҮГ, “Үндэсний дата төв” УТҮГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ гишүүн 22 байгууллагын хамтарсан 57 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг баруун бүсийн 5 дахь аймаг болох Завхан аймагт (2024.04.12) ажиллалаа. “Цахим хөгжлийн өдөрлөг” мэдээллийн технологийн нэгдсэн арга хэмжээг 21 аймагт зохион байгуулах үүрэг бүхий ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг энэхүү арга хэмжээгээр цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон талт цогц арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. Үүнд: Аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад зориулсан ЦХХХЯ-наас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээний талаарх танилцуулга, мэдээлэл Төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулсан ЦХХХЯ-ны харьяа болон салбар байгууллагуудын төрийн байгууллагуудын үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ систем, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаарх танилцуулга, сургалт Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад зориулсан сургалт Жижиг, дунд, хувиараа бизнес эрхлэгч, аж ахуй нэгж, иргэд олон нийтэд зориулсан Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн 22 байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ, үзэсгэлэн, худалдаа, зөвлөгөө, мэдээлэл