Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

70 байгууллагын 606 нээлттэй өгөгдлийг нийтлэхээр тогтлоо

2022.06.15

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Нээлттэй өгөгдлийн жагсаалт”-ыг баталлаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 12.1 дэх хэсэгт “Хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр, тэдгээрийн эрэлт, хэрэгцээг харгалзан эдийн засаг, бизнесийг дэмжих, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх, мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй, хязгаарлалттай болон хаалттай мэдээллийн хүн, хуулийн этгээд, төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг тодорхойлох боломжгүй болгон боловсруулж, нээлттэй өгөгдөл болгож болно.” гэж заасны дагуу төрийн байгууллагуудын саналыг үндэслэн нийт 70 байгууллагын 606 нээлттэй өгөгдлийн жагсаалтыг баталж, олон нийтэд ил тод, нээлттэй байршуулах хугацааг тогтоолоо.

Энэхүү тогтоол батлагдсанаар төрийн байгууллага өөрийн цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа мэдээллийг нээлттэй өгөгдөл болгох замаар олон нийтэд нээлттэй болгон нийтэлж, иргэн, хуулийн этгээд төрөөс бий болгосон нээлттэй өгөгдлийг өөрийн бизнес, үйлдвэрлэл, техник технологи, мэдлэгийг хөгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр бий болгохдоо ашиглах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бүтээлч санал, санаачилгыг дэмжих боломжтой болно.

Нээлттэй өгөгдлийг Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 18 ны өдрийн 200 дугаар тогтоолоор баталсан “Мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэхэд тавигдах шаардлага, ашиглах нөхцөл журам”-ын дагуу машинд уншигдах форматын дагуу боловсруулж, хандалт хийх боломжтой байдлаар цахим хуудаст байршуулах бөгөөд ямар нэгэн бүртгэл, бичиг баримт шаардахгүйгээр чөлөөтэй ашиглаж, хэрэглэж, дахин түгээх нөхцөл бүрдэх юм.

Бусад мэдээ

Кибер аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд ОУ-ын “МИТРЕ” байгууллагатай хамтран сургалт зохион байгуулна

ҮЙЛ ЯВДАЛ Кибер аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд ОУ-ын “MITRE” байгууллагатай хамтран сургалт зохион байгуулна 2022.09.06 Батлан хамгаалах болон кибер аюулгүй байдлын чиглэлээр судалгаа шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг “MITRE” байгууллага нь АНУ-д төвтэй ОУ-ын байгууллага юм. ЦХХХ-ны сайд Н.Учрал тус байгууллагын төлөөлүүдтэй уулзаж, кибер аюулгүй байдлын талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэн, “MITRE” ОУ-ын  байгууллагатай хамтран 2022 оны 09 сарын 07–09-ний өдрүүдэд “Кибер аюулгүй байдлын ажиллах хүчний хөгжил /Mongolia Cyber Workforce Development workshop/” сургалтыг төр хувийн хэвшлийн 22 байгууллагын албан хаагчдын дунд зохион байгуулахаар боллоо. Уг сургалт нь Кибер аюулгүй байдлыг ханган ажиллах хүний нөөцийн ур чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Сансар судлалаар ОХУ-тай хамтарна

ҮЙЛ ЯВДАЛ Сансар судлалаар ОХУ-тай хамтарна 2022.08.12 Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Оросын холбооны улсын “Роскосмос” сансар судлалын улсын үйлдвэрийн газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг үйл явдлыг Орос-Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр болсон, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын албан ёсны уулзалтаар, хоёр улсын сансрын салбарын хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлэх санал дэвшүүлсний дагуу ийнхүү цахимаар зохион байгуулсан юм. Санамж бичигт Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Сансрын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ, ОХУ-аас Роскосмос улсын үйлдвэрийн газрын, Олон улсын хамтын ажиллагаа харицсан ерөнхий захирлын орлогч Савельев Сергей Валентинович нар гарын үсэг зурлаа. Оролцогч талууд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд сансрын уудмыг энхийн зорилгоор судлах, ашиглах, МУ-ын анхны эмэгтэй сансрын нисэгчийг бэлтгэн хөөргөх, хоёр орны сансар судлалын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм. Орос-Монгол талын оролцогчид д/д Албан тушаал Нэр 1 Роскосмос улсын үйлдвэрийн газрын, Олон улсын хамтын ажиллагаа харицсан ерөнхий захирлын орлогч Савельев Сергей Валентинович 2 Нисэгчтэй сансрын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Крикалёв Сергей Константинович 3 Гадаад хамтын ажиллагааны газрын захирал Тищенко Татьяна Юрьевна 4 Гадаад хамтын ажиллагааны газрын хэлтсийн дарга Кузьмина Марина Алексеевна 5 Нисэгчтэй сансрын хөтөлбөрийн газрын хэлтсийн дарга Лушин Марина Алексеевна 6 Гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Мельников Артем Николаевич д/д Албан тушаал Нэр 1 Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Сансрын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ 2 Сансрын нисгэгч, Сансрын үндэсний зөвлөлийн дэд дарга Хошууч генерал Ж.Гүррагчаа 3 ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, Сансрын үндэсний зөвлөлийн гишүүн Академич С.Дэмбэрэл 4 ЦХХХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Сансрын үндэсний зөвлөлийн гишүүн З.Гантогоо 5 ЦХХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Энхманлай 6 ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтсийн дарга, Сансрын үндэсний зөвлөлийн гишүүн Ц.Гантөгс 7 ЦХХХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн П.Ариунтуул           Share on facebook Share on twitter Бусад мэдээ

6G-ээр секундэд 20 гаруй кино татна

Эрдэмтэд “Утасгүй мэдээлэл дамжуулах хурдны шинэ дээд амжилтыг секундэд 938 гигабайт” хэмээн тогтоолоо. Энэхүү хурд нь 30 гигабайт багтаамжтай 4К киног ердөө 0.26 секундэд татаж авах боломжтой. 150 ГГц хүртэлх радио давтамжийг ашиглах боломжийг олгодог радио болон оптик технологийг хослуулснаар ирээдүйд 7-24 ГГц, 90-300 ГГц гэх мэт өндөр давтамжийн зурвасуудыг ашиглан илүү хурдан 6G сүлжээг үүсгэнэ. Радио дохио үүсгэхийн тулд гэрлийг ашигладаг миллиметр долгионы фотониктэй өндөр хурдны электрон төхөөрөмжийг нэгтгэнэ. Ингэснээр эрдэмтэд өмнөх утасгүй системээс тав дахин их зурвасыг бий болгох юм. Энэхүү технологи нь сүлжээний түгжрэлийг бууруулснаар шоу тоглолт, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд утасгүй холболтыг дээд хурдаар ашиглана. Дээрх технологийг одоогоор лабораторид туршиж байгаа бөгөөд ойрын таван жилийн дотор уг технологийг арилжааны төхөөрөмжид нэгтгэхийг зорьж байна. Мөн арилжааны зориулалттай загвар бүтээхээр төлөвлөжээ. Эх сурвалж: Technology innovation